Өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлого ил боллоо

Өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлого ил боллоо

Өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлого ил боллоо

2018 оны 3 дугаар сарын 28-нд АТГ-аас төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг нийтэд зарласан. Тус газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 196 дугаар тушаалаар “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн талаар мэдээлэх, мэдээлэл өгөх журам”-ыг баталсан бөгөөд  дээрх хууль, журмыг үндэслэн Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан нийт 236 албан тушаалтны 2017 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг Авлигатай тэмцэх газрын цахим хуудсанд байршуулжээ.  Ингэснээр аймаг, нийслэлийн Засаг дарга, ИТХ-ын дарга, яам, агентлагуудын удирдах албан тушаалтнууд, Улсын Дээд Шүүхийн ерөнхий шүүгч, Дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, УИХ, Засгийн газрын гишүүд, Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч зэрэг өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлого нийтэд ил боллоо.

ХОМ-ийг доорх линк рүү орж сонирхоорой.

http://xacxom.iaac.mn/xacxom

 

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account