Д.Эрдэнэбат: Яагаад гол хариуцагчдыг барихгүй байна вэ?

Д.Эрдэнэбат: Яагаад гол хариуцагчдыг барихгүй байна вэ?

Д.Эрдэнэбат: Яагаад гол хариуцагчдыг барихгүй байна вэ?

 УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  Д.Эрдэнэбат гишүүнМонгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх  Үндсэн чиглэлийн биелэлт буюу Засгийн газар бүтэн  жилийн ажлыг дүгнэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлэг дүгнэлтээ гаргана’ хэмээн мэдээллийнхээ эхэнд дурдав.

Тэрбээр мөн “УИХ Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт үйлдвэр гээд уул уурхайн том стратегийн ордуудыг тойрсон асуудлыг судлах ажлын  хэсэг байгуулахаар болжээ. Оюутолгойтой холбоотой асуудлаар манай намын гурван хүнийг баривчилсан байна. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-ын 2009 оны 57 дугаар тогтоолоор гэрээ хийх эрхийг тухайн үеийн Засгийн газрын тэргүүн С.Баярт өгсөн тогтоол байгаа. Энэ хөрөнгө оруулалтын гэрээг УИХ  биш  С.Баярын Засгийн газар баталсан юм. Ажлын хэсгийг нь тухайн үеийн Эрдэс баялгийн сайд Д.Зоригт ахалж байсан. Гэтэл энэ гэрээтэй гол холбогдож байгаа хүмүүсийг шалгахгүй, байцаахгүй мөртлөө АН-тай холбоотой гурван хүнийг баривчилж байгаа нь улс төрийн захиалга байна уу гэсэн болгоомжлол бий болгож байна. Шалгах л гэж байгаа бол намаар нь ялгах хэрэггүй. Тухайн үеийн Засгийн газрын тэргүүн С.Баяр, Эрдэс баялгийн сайд Д.Зоригт нарыг ч шалгах хэрэгтэй’ гэлээ.

Д.Эрдэнэбат мэдээллийнхээ төгсгөлд “Эрдэнэт’ үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкийн “Стандарт’ банкны барьцаанд тавьсан. Түүнээс үүссэн хохирлын асуудлаар ажлын хэсэг байгуулж, учирсан хохирлыг холбогдох этгээдүүдээр төлүүлэх шаардлагыг  УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын даргад хүргүүлж байна хэмээгээд “АН гишүүдээ өмгөөлнө. Гэхдээ асуудалд тэнцвэргүй, улстөрийн өнцгөөр хандаад байвал бид үгээ хэлэх л ёстой. Манай намын гурван гишүүнийг  шалгуулахдаа үнэн зөвөө олоод гараасай гэж үзэж байгаа. Гэхдээ яагаад зөвхөн АН-ын гишүүдийг бариад байгаад эмзэглэж байна. Яагаад гол хариуцагч болох тухайн үеийн Ерөнхий сайд, ажлын хэсгийг ахлагч нарыг барихгүй байна вэ? Ингэж асуухаар цаана нь МАН харагдаад байгаа юм. Тэгэхээр нь чинь улстөрийн хэлмэгдүүлэлт руу явчих вий гэсэн болгоомжлол байгаагаа л хэлж байна. Танай, манай намын гэсэн ялгаврыг байлгаж болохгүй зүйлийг хууль хяналтын байгууллагууд хийж байгаа шүү гэдгийг анхааруулж байна’ гэлээ.

                                                                                                Д.Лхагва

 

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account