Иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хугацааг сунгалаа

Иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хугацааг сунгалаа

Иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хугацааг сунгалаа

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр  Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ.  Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Монгол Улсын иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хугацааг сунгах зорилгоор Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан бөгөөд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Монгол Улсын иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хугацааг 10 жилээр буюу 2028 он хүртэл сунгахаар тусгасан байна.

Уг асуудалтай холбогдуулж гишүүд байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, гишүүн Д.Тэрбишдагва “Хууль хэрэгжиж эхлэхтэй зэрэгцүүлээд соён гэгээрүүлэх ажилд анхаарч иргэдэд сайн сурталчилж ойлгуулах, газрын төлөвлөлт, бүртгэлийг оловсронгуй болгох, замбараагүй газар олголтыг цэгцлэх, салбар дундын ажлын уялдаа холбоо, хяналтыг сайжруулахад анхаарах хэрэгтэй’ гэсэн бол гишүүн А.Сүхбат “Газар олгох асуудлыг хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах ёстой’ гэв. Харин гишүүн Ц.Мөнх-Оргил, Б.Батзориг, Я.Содбаатар нар газар өмчлүүлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай, боломжтой бол хугацаа заахгүй байх нь зүйтэй хэмээн байр сууриа илэрхийллээ. Байнгын хорооны гишүүд асуулт тавьж, саналаа илэрхийлсний дараа санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь уг хуулийн төслийг дэмжиж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтов.

 

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account