Ерөнхийлөгчийн ээлжит “цавчилт’ уяачид руу чиглэлээ

Ерөнхийлөгчийн ээлжит “цавчилт’ уяачид руу чиглэлээ

Ерөнхийлөгчийн ээлжит “цавчилт’ уяачид руу чиглэлээ

Ерөнхийлөгч Х.Баттулга ойрд ширүүхэн байна. Цол хэргэмд халгаатай байна. Ам хэлээ олохгүй бол улсын цолыг нь хураана гэж бөхчүүдийг айлгасан бол сая баахан генералуудын цолыг хураах зарлиг буулгав. Түүгээр ч зогсохгүй энэ “цавчилт’ уяачдыг тойрохгүй нь бололтой. Дүнжингарав уралдааныг зохион байгуулахыг зөвшөөрсөн Монголын уяачдын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Дагвадорж болон нарийн бичгийн дарга П.Сэргэлэн нарын Тод манлай, Алдарт уяач цолыг нь хураах зарлигийг энэ долоо хоногт гаргахаа мэдэгдлээ. Үнэхээр алдаа гаргасан бол хариуцлага тооцох нь буруу биш.
Гэхдээ хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулна хэмээн Үндсэн хуульдаа тунхаглаж, тийм нийгэм рүү зорьж явааг Төрийн тэргүүнээсээ эхлээд бүр шатны шийдвэр гаргагчид, хууль шүүх мартах ёсгүй санагдана. Ялангуяа Үндсэн хуулийн тэр чухал үзэл санаа эгэл ард түмэнд илүүтэй үйлчлэх ёстой. “Төргүй улс гэж байдаггүйтэй адил ардгүй төр гэж үгүй’ (Сатай сайд).

                                                                                                            Сэтгүүлч Д.Лхагвадорж

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account