Ц.Нямдорж: Одоо ээлж нь над дээр ирсэн бололтой

Ц.Нямдорж: Одоо ээлж нь над дээр ирсэн бололтой

Ц.Нямдорж: Одоо ээлж нь над дээр ирсэн бололтой

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн захиалгаар цагдаа нар сэтгүүлчдийг тагнаж, чагнаж, улмаар өнөөдөр Нийслэлийн прокурор дээр уг цагдаа нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаарх мэдээлэл түймэр мэт тархаад байна. Энэ талаар Ц.Нямдорж сайд сэтгүүлчдэд тайлбар хийсэн юм. Тэрбээр “Би хэн нэгэн сэтгүүлчийг тагнаж чагнах даалгаврыг хэнд ч өгөөгүй. “Эрдэнэт’-ийн хувьчлал, С. Зоригийн хэрэгтэй холбогдуулж л байнга л ийм зохиомол яриа гаргаж байдаг. Сэтгүүлчид л намайг тагнадаг болохоос биш би та нарыг тагнаж, гомдол гаргаж байсан тохиолдол миний амьдралд байхгүй. Наад яриа чинь зориудаар зохион байгуулсан улс төрийн ажиллагаа. “Эрдэнэт’-ийн том луйвар, С.Зоригийн хэргийн хаалттай шүүх хурлын цаана байгаа булхайг ярьсан болгоныг л ингэж дарамталж байна. Өчигдөр Л.Болд, Ж.Батзандан хоёрыг байцаасан бол өнөөдөр миний тухай худлаа мэдээлэл цацаж эхэллээ. Энэ бол айлган сүрдүүлэг. УИХ-ын гишүүдийг айлган сүрдүүлж дарамтлах, эрүү үүсгэх бусармаг ажиллагаа явж байна. Тэр нэг түрээсийн байрны талаар 10 жил ярилаа. Залхаж байна. Надад тэр байрнаас өөр оролдох юм байхгүй болохоор үе үе гаргаж ирдэг юм. Сэтгэл санаагаар дайрсаар байгаад унагаж авах бодлого яваад байна. С.Зориг амьд байхдаа 1 жил иймэрхүү байдалтай амьдарсан. О.Дашбалбар бурхан болохоосоо нэг жилийн өмнө өмнө иймэрхүү байдалтай байсан. Зоригтой үг хэлчихдэг М.Зэнээ рүү дайрсаар байгаад л явуулсан. Одоо ээлж нь над дээр ирсэн байна гэж бодогдож байна шүү’ гэлээ.

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account