МАН-ын гишүүд бухимдаж, Г.Баасан, Л.Жамбалжав нар ноцтой мэдэгдэл хийв

МАН-ын гишүүд бухимдаж, Г.Баасан, Л.Жамбалжав нар ноцтой мэдэгдэл хийв

МАН-ын гишүүд бухимдаж, Г.Баасан, Л.Жамбалжав нар ноцтой мэдэгдэл хийв

Өнөөдөр ширүүхэн мэдэгдэл бүхий хэвлэлийн бага хурлын даллагатай өдөр байлаа.
-АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан өнөөдөр “албатуудынхаа’ хамт мэдээлэл хийлээ. Тэд “АТГ Х.Энхжаргал гэдэг хүний хувийн компани шиг болсон байна. УИХ-аас АТГ-ын орон тоог 172 ажилтнаар баталж өгсөн байдаг. Төрийн албаны зөвлөлийн 50 дугаар тогтоолын дагуу ажилтнаас таван төрлийн шалгалт авч, 60-аас дээш оноо авсан тохиолдолд ажилд авах ёстой. Гэтэл АТГ өнгөрсөн хугацаанд ямар ч сонгон шалгаруулалт явуулаагүй, шалгалт аваагүй байна. Бүх заалт, журмууд зөрчигдсөөр ирсэн байгаа нь анхаарал татаж байна’ гэлээ.

-Монгол Улсын гавьяат эмч Л.Жамбалжав “Зүрх шилжүүлэн суулгах мэс заслын үеэр хүний амь хохироосон тохиолдол удаа дараа гарлаа. Энэ бол  эмч, эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой байж болох асуудал’ хэмээн сэтгүүлчдэд мэдээлэв.

-МАН-ын зарим гишүүд “Нийслэлийн МАН-ын хороог шинэчлэх хөдөлгөөн’ байгуулжээ. Уг хөдөлгөөнд Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Налайх дүүргийн МАН-ын 1000 гаруй гишүүн нэгдсэн бөгөөд өнөөдрөөс эхлэн улстөрийн суулт хийж байгаагаа зарлалаа. Тэд 6 дугаар сарын 7-нд болох нийслэлийн МАН-ын 34-р Бага хурлын төлөөлөгч сонгох журам нь намын дүрмээ зөрчиж хэсэг бүлэг хүмүүс гар хөл болсон нөхдөө томилж оруулж байгааг эсэргүүцэж уг журамд өөрчлөлт оруулах шаардлага тавьж байгаагаа сэтгүүлчдэд мэдэгдлээ. Хамгийн “аймаар’ нь тэд “60 тэрбумын гар хөлөөс МАН-аа аваръя’ гэх мэт “эсэргүү’ лоозон барьсан байлаа.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   Д.Дорж

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account