Төрийн яам хэн нэгний дадлага хийдэг дамжаа биш

Төрийн яам хэн нэгний дадлага хийдэг дамжаа биш

Төрийн яам хэн нэгний дадлага хийдэг дамжаа биш

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэлийн буруугаас актлагдсан 1000 вагон ОХУ-аас оруулж ирэхээр гэрээ хийгдэж, Монгол Улсыг хохироосон гэх яриа сүүлийн үед анхаарал татаж байна. Тэгвэл холбогдох хүмүүс дуугүй суусангүй эхнээсээ мэдээлэл хийж уг асуудалд хариулт өгч эхэллээ. Тухайлбал, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа “Актлагдсан 1000 вагон авсан асуудал Б.Цогтгэрэлд биш Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед салбарын сайдаар ажиллаж байсан Д.Ганбатад хамаарна. Б.Цогтгэрэлд энэ салбарт удаагүй, туршлага дутаж байгаа сул тал бий. Үүнийг нь засаад л ажиллаж байгаа’ хэмээн мэдэгдлээ.
Уг нь төрийн алба бэлтгэгдсэн хүний л ажиллах ёстой орон зай баймаар. Тэр тусмаа өндөр албан тушаал хэн нэгний суралцдаг, дадлага хийдэг дамжаа биш биз дээ? Ер нь “шагналын суудал’ гэдэг гаж зарчмаасаа намууд татгалзах цаг болжээ.                                                                                                                                                                                                                                                                                                                                            Д.Лхагвадорж

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account