В.Путин: Байгалийн хийн хоолойнуудыг Монголоор дайруулна

В.Путин: Байгалийн хийн хоолойнуудыг Монголоор дайруулна

В.Путин: Байгалийн хийн хоолойнуудыг Монголоор дайруулна

2018.06.09. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын дээд хэмжээний уулзалтын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор БНХАУ-ын Шаньдун мужийн Чиндао хотод хүрэлцэн ирлээ.

Мөн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенкотой уулзав. Уулзалтын үеэр хоёр орны төрийн тэргүүн ШХАБ-ын асуудлаар санал солилцоход А.Лукашенко “Монгол Улс их урт хугацаанд ажиглагч байсан, ийм хашир байх нь зөв. Манай улсын хувьд ажиглагчаар ороод удаагүй байна. Гэхдээ миний бодлоор Монгол Улс ШХАБ-д элслээ гэхэд алдах юм байхгүй, харин ч эдийн засгийн хувьд авах юм их байгаа” гэлээ.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар уулзлаа. Хөрш орны төрийн тэргүүнүүд нөхөрсгөөр мэндчилж, хоёр улсын харилцаа өргөжин тэлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлцгээсэн юм. Уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин ОХУ-ын нутгаар, төмөр замаар дайран өнгөрөх Монголын транзит ачаанд тарифын хөнгөлөлт үзүүлэх тухай хэлэлцээрт “Монгол-Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээний үеэр гарын үсэг зурсан нь Монгол Улсын эдийн засагт өндөр ач холбогдолтой гэж үзэж байна гээд, Орос-Хятадыг холбох газрын тос, байгалийн хийн хоолойнуудыг өөрийн нутгаар дайруулан өнгөрүүлэх Монголын талын саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Мөн ирэх жил тохиох Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг хамтран тэмдэглэх, цэрэг батлан хамгаалахын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах, тоног төхөөрөмж нийлүүлэх боломж гэх мэт олон асуудлаар талууд санал солилцож ярилцлаа.

2018.06.10. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин угтан мэндчилж, ШХАБ-ын гишүүн, оролцогч орнууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нар дурсгалын зураг авахуулснаар өргөтгөсөн хуралдаан эхлэв.

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account