Тэдний тэмцлийг улстөрийн зорилгоор бүү ашиглаасай

Тэдний тэмцлийг улстөрийн зорилгоор бүү ашиглаасай

Тэдний тэмцлийг улстөрийн зорилгоор бүү ашиглаасай

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар ирэх долдугаар сарын 5-наас эмч, эмнэлгийн ажилтнууд ажил хаяна хэмээн мэдэгдлээ. Хамгийн ноцтой нь тэрбээр орон даяар зохион байгуулах ажил хаялтын үеэр яаралтай, амь тэмцсэн үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлнэ, бусад үйлчилгээг үзүүлэхгүй хэмээн сануулжээ. Өвчтөнд хүнд, хөнгөн гэж ялгавартай хандана гэсэн үг үү? Нэг талаас нь тангараг өргөсөн эмч хүмүүс ингэж ярьж болох уу?
Амралт зугаалга, найр наадмын ид үе шүү дээ. Элдэв осол гэмтэл, хоол боловсруулах эрхтний өвчлөл ихээр гардаг ийм онцгой үед ард түмнийхээ эрүүл энхийн манаанд нүд цавчилгүй зогсох үүрэгтэй, өргөсөн тангарагтай эмч нар ийн хатуурхах нь хэр оновчтой юм бол гэж асуух хүмүүс олон байна.
МЭМАҮЭХ-ноос өнгөрөгч оны намраас эхлэн цалин нэмэхийг шаардсан жагсаал, суулт зохион байгуулж эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг 50 хувиар нэмэгдүүлэх хатуу шаардлага тавьж байгаа. Тэдний хүсэлт шаардлага, тэмцлийг буруутгах учиргүй. Гэхдээ нийт эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг 50 хувь нэмэгдүүлэх боломж одоогоор Засгийн газарт байхгүй гэдэг. Шаардлага, боломж хоёрын “алалцаан’ дунд эгэл жирийн өвчтөн хохирох вий. Хамгийн гол нь талууд хэлэлцээрийн ширээний ард сууж, асуудлаа дахин сайтар ярилцаж, шийдвэрлэх нь хамгийн зөв гарц болоод байна. Тэдний тэмцлийг улстөрийн эрх ашгийн үүднээс бүү ашиглаасай.
                                                                                                                             Д.Дорж

сэтгэгдэл үлдээх

Create Account



Log In Your Account