29 эмнэлгийн тусгай зөвшөөрлийг цуцлах уу?

29 эмнэлгийн тусгай зөвшөөрлийг цуцлах уу?

29 эмнэлгийн тусгай зөвшөөрлийг цуцлах уу?

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас төлөвлөгөөт шалгалтанд хамрагдахаар зарлагдсан 143 эмнэлгүүдийн үйл ажиллагаанд  Мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр баталсан 02-01/59 дугаартай удирдамж болон эмчилгээ, эм биобэлдмэл, эрүүл ахуй, халдвар хамгааллал, цөмийн болон цацраг, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр хяналт шалгалт явууллаа.

 Эмнэлгүүдэд илэрсэн нийтлэг зөрчил:

  1. Тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны чиглэлд заагдсан зарим тусламж үйлчилгээг үзүүлээгүй байгаа нь Тухайлбал: Араат-Уул ХХК-ний эмнэлэг нь мэдрэл, нөхөн сэргээх, гоо заслын мэс засал, арьс харшил чигл
  2. элээр, Тойгын тал, Авецина, Намар, Астма, Сосмедикал эмнэлэг нь яаралтай тусламжийн салбарыг хүчин чадлаар нь явуулаагүй байна.
  3. Эмнэлгийн тусламж үйлчилгээг тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд заасан нутаг дэвсгэр хаяг байршилд явуулаагүй, хаягийн өөрчлөлт хийгдээгүй /Аневей, Шувуун саарал, Дэвжих энх, Анир кейр, Ачуут үрэл, Веллнессмед, Үлэмж ээж, Үжин дент, Цондек/
  4. Жей Жей органик ХХК-ийн эмнэлэгт БНСУ –ын иргэн Cho Sungbi /Жу Сын Би/ эмчлэх эрхийн зөвшөөрөлгүй эмчилгээ хийсэн.

       4.Эмнэлгүүдэд нийтлэгээр хүний нөөц стандартад заагдсан А хавсралтаар Их эмч, сувилагчийн харьцаа 1:2,0-2,5-аас багагүй, Сувилагч, туслах сувилагчийн харьцаа 4:0.5-1-ээс багагүй байх гэсэн заалтыг эмнэлгүүдэд их эмч /21%/, сувилагч /33%/ орон тоогоор болон мэргэшлийн хувьд дутагдалтай, клиникийн эмнэлгүүдийн хувьд 36%-д нь нэг эмчид нэг сувилагч ногдохгүй байгаа ;

  1. Шалгалтад хамрагдсан эмнэлгүүдэд нийтлэгээр 46 % нь өвчтөнг эмнэлэг хооронд шилжүүлэх журамгүй, шилжүүлсэн өвчтөнөө эргэж хянадаг байдал хангалтгүй;
  2. Эмнэлгүүдэд чанарын алба, багаас эмнэлгийн ажилтны тусламж үйлчилгээтэй холбоотой алдаа, зөрчлийг бүртгээгүй, алдааны сан үүсгээгүй, дараагийн гарч болох алдаанаас  сэргийлэх  чиглэлээр тодорхой ажил зохион байгуулаагүй, алдаа зөрчил буурч байгаа эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгч ажиллаагүй /нийт эмнэлгүүдийн 54%-д нь/, тусламж үйлчилгээний чанарт дотоодын үзлэг шалгалтыг тогтмол хийж, үнэлэлт дүгнэлт өгч ажилласан байдал 52%-д нь хангалтгүй;(нийтлэг)
  3. Шалгалтад хамрагдсан эмнэлгүүдийн 50% нь Эмчилгээ оношилгоо, сувилгааны стандарт, эмнэлзүйн удирдамжийн хэрэгжилтийн байдалд хяналт тавьж, үр дүнг тооцож ажилласан байдал болон тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр ижил мэргэжилтний үзлэг зохион байгуулж, үр дүнд судалгаа хийж ажилласан байдал шаардлагын түвшинд хүрэхгүй; /нийтлэг)
  4. Ортой болон Клиникийн эмнэлгүүдийн 37% нь яаралтай тусламжийн нэгжид ирсэн үйлчлүүлэгчийг хүлээн авч шаардагдах яаралтай тусламж, үйлчилгээг үзүүлэх бэлэн байдал хангалтгүй;
  5. Шалгалтад хамрагдсан эмнэлгүүдийн өвчний түүх, эмнэлгийн анхан шатны маягтыг түүвэр судалгааны аргаар /126/ шалгахад 68 буюу 47%-д нь эмч нар хяналтын картыг, 58 буюу 40.0%-д нь эмнэлгийн дунд мэргэжилтэн анхан шатны бүртгэлийн маягтыг зааврын дагуу цаг хугацаанд нь үнэн, зөв хөтөлж хэвшээгүй; (нийтлэг)
  6. Сувилагч бусад дунд мэргэжилтэн түгээмэл үйлдлийн  стандартыг 41 буюу 28% дутуу гүйцэтгэж байгаа;
  7. ӨЭМТ-үүд нь хүн амын өвчлөлийн судалгааг гаргаж, үнэлгээ дүгнэлт өгч ажиллаагүй. Бүртгэгдсэн хүн амыг эрүүл мэндийн 5 бүлгээр ангилж, бүлэг шилжүүлэлтийн хувийг нэмэгдүүлж ажилласан байдал хангалтгүй;/нийтлэг/
  8. Эмийн эмчилгээний үр дүнг тооцон эмийн хэрэглээг үнэлэх, эмчилгээний үр ашиггүй  эмийн хэрэглээг бууруулах чиглэлээр хяналт, судалгаа хийж, үр дүнг тайлагнадаг байдал хангалтгүй 32 % /;
  9. Эмийн гаж нөлөө илэрсэн үед авч хэрэгжүүлэх стандарт үйл ажиллагааны удирдамж /заавар/ боловсруулан мөрддөг байдал хангалтгүй /40%/;

14.Нянгийн эсрэг үйлчлэлтэй эмийн зохистой хэрэглээ,  эмийн жор бичилтийг сайжруулах талаар болон эмийн эмчилгээг оновчтой төлөвлөх чадварыг бий болгох чиглэлээр  эмч, мэргэжилтнүүдэд зориулан сургалт, ажил зохион байгуулж үр дүнг тооцон ажиллах байдал хангалтгүй,

  1. Хяналт шалгалтад хамрагдсан нийт байгууллагын 97% буюу 31 эмнэлэг цацрагийн хэмжилтийн багажгүй;
  2. Хяналт шалгалтад хамрагдсан нийт байгууллагын 44% буюу 14 эмнэлэг рентген төхөөрөмжид тохируулга, чанарын баталгаажилтын хэмжилт хийлгээгүй;
  3. Хяналт шалгалтад хамрагдсан нийт байгууллагын 40% буюу 14 эмнэлэг Дотоод хяналтын ажилтан нь цацрагтай холбоотой үйл ажиллагаандаа батлагдсан хөтөлбөр, удирдамжийн дагуу хяналт тавьж ажилладаггүй;
  4. Зүтгэл найдвар, Баянзүрх эмнэлэг, Энхийн төлөө, Топуна, Төгсун, Ливмед, Сэрсандэмид, Тойгийн тал эмнэлгүүд нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулж гаргаагүй, ажилчдад сургалт явуулаагүй,
  5. Амин-эрдэнэ,Си Жи Си,Тойгын тал, Бүсгүй, Төгсун эмнэлгүүд нь хэвтэн эмчлүүлсэн даатгуулагчид олгосон эмнэлгийн хуудсыг маягтын дагуу хөтлөөгүй,
  6. Зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулж байгаа /42%/
  7. Халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр дотоод хяналтын үнэлгээний хуудсуудаар үйл ажиллагаагаа үнэлж, холбогдох арга хэмжээг авч ажиллаж хэвшээгүй /53,3%/

22.Шүдний өрмийн төхөөрөмжинд холбогдсон усны чанар, аюулгүй байдалд дотоод хяналт хийж, үнэлгээ дүгнэлт өгч ажилладаггүй /40% буюу 9 эмнэлэг/

  1. Эрүүл зүйн нян судлалын шинжилгээг эрсдэл бүхий тасаг нэгжид тодорхой давтамжтайгаар хийж, үнэлгээ дүгнэлт өгч ажилладаггүй нь / 42,5%/;
  2. Шинжилгээнд авсан арчдасны 68 буюу 7,6% нь нянгийн бохирдолтой, агаарын 66 буюу 25.4%-д нь 1м3 агаарт байх нянгийн тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс их, үзлэг эмчилгээ, мэс засал, эрчимт эмчилгээний өрөөний агаарт стафилококк, стрептококк илэрч, ариун материалын 1 буюу 0,6% нь ариун бус, унд ахуйн хэрэглээний уснаас авсан дээжний 11% нь нян судлалын үзүүлэлтээр, эмчилгээний хоолны дээжний 38%-д нь илчлэг стандартын шаардлага хангаагүй, ариутгал, халдваргүжүүлэлтийн бодисын 38,1% нь үндсэн үйлчлэгч идэвхтэй бодис шаардлага хангахгүй
  3. ЭТҮХХ-ыг үүсгэгчийн эмэнд тэсвэржилтийн байдалд тархвар судлалын дүн шинжилгээ хийдэггүй нь /45%/

             Авсан арга хэмжээ:

  1. Алдаа дутагдлыг арилгуулахаар 132 эмнэлэгт нийт 873 заалт бүхий улсын /ахлах/ байцаагчийн хамтарсан албан шаардлагаар хугацаатай үүрэг өгч, 5 байгууллагад гүйцэтгэлийн хяналт хийхэд єгсєн үүрэг даалгавар хангалттай биелэгдэж, дунд эрсдлээс бага эрсдэлтэй болж үнэлэгдсэн.
  2. Цацрагийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй “Хаппи веритас” ХХК, “Онон энд партнерс” ХХК, “Анч-Од” ХХК, “Экспресс оношилгооны төв” ХХК, “Тойгийн тал” ХХК, “Сүлд болд” ХХК, “Аргабилэг тогтох” ХХК, “Халиун” эмнэлэг, “Ган-Эвээ” ХХК, “Сайханбамбуу” эмнэлэг, “Сайхан шүд” ХХК, “Зонсэй” шүдний эмнэлгүүдийн нийт 12 рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар түр зогсоосон.
  3. Зөрчил гаргасан 17 хуулийн этгээд, 15 хүнд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу зөрчлийн хэрэг нээн, нийт 30,1 сая төгрөгийн торгууль ногдуулж, 100% барагдуулж ажиллалаа.
  4. Нөхөн төлбөрийн акт тогтоосон эмнэлгүүд Тухайлбал: Амин-Эрдэнэ, Жей Жей органик, Вивека бюти, Баянзүрх эмнэлэгт нийт 1.254.0 мянган төгрөгийг улсын орлогод оруулж, Эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч хяналт шалгалтын явцад хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан 2 нэрийн нийт 7 ширхэг эмийг 02-03-213/03 тоот улсын байцаагчийн актаар хурааж устгуулахаар орон тооны бус зөвлөлд шилжүүлсэн.
  5. Илэрсэн зөрчлийг үндэслэн Хонхор тосгоны эмнэлгийн хэвтүүлэн эмчлэх хэсгийн үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоож, биелэлтэд хяналт тавин ажиллаж байна гэж НМХГ-аас мэдээлэв.

сэтгэгдэл үлдээх

Create Account



Log In Your Account