Б.Амартүвшинг хутгалсан этгээд сэтгэцийн өвчтэй юү?

Б.Амартүвшинг хутгалсан этгээд сэтгэцийн өвчтэй юү?

Б.Амартүвшинг хутгалсан этгээд сэтгэцийн өвчтэй юү?

Өнөөдөр өглөө Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшинг албан өрөөнд нь хутгалсан хэрэг гарсан. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийхдээ Баянзүрх дүүрэгт амьдардаг 64 настай иргэн уг хэргийг үйлдсэн гэв. Хэргийг шалгаж байгаа учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл хийх боломжгүй юм байна. Эх сурвалжийн мэдээлснээр Ө.Амартүвшин Цэргийн госпитальд хэвтэн яаралтай хагалгаанд орсон бөгөөд биеийн байдал нь хүндэрсэн зүйлгүй аж.

Харин уг хэргийг үйлдсэн этгээдийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хяналтад байдаг сэтгэцийн өвчтэй хүн гэсэн мэдээлэл тархаад байна. Юутай ч маргааш Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас албан ёсны мэдээлэл хийх аж.

Д.Бат

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account