М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарт хариуцлага тооцно

М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарт хариуцлага тооцно

М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарт хариуцлага тооцно

МАН-ын Хяналтын Хороо намын гишүүдээс ирсэн гомдол саналыг нэгтгэж хоёр өдрийн турш хуралдсаны эцэст зохих арга хэмжээ авахаар болсон байна. Хурлаар нийт таван асуудал хэлэлцсэний дотор олны анхаарлын төвд байсан 60 тэрбум гэх хэрэгт нэр нь холбогдож МАН-ын дүрэм зөрчиж, нэрийг нь сэвтүүлсэн МАН-ын гишүүн М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг ёсзүйн алдаа гаргасан байна гэж дүгнэж ёсзүйн хариуцлага тооцох ёстой гэсэн тогтоол гаргалаа. Мөн Ховд аймгийн Засаг даргын орлогч н.Батсүхийн асуудлыг хэлэлцэж, албан тушаалд томилогдохын тулд мөнгө тараасан асуудлыг хэлэлцээд хариуцлага тооцохоор болжээ. Түүнчлэн УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд эв эвдрэлцэж байгаад дүгнэлт хийж бүлгийн удирдлагуудтай сахилга хариуцлага ярихаар боллоо. Түүнчлэн Нийслэлийн МАН-ын бага хурал хуралдахгүй байгаа учраас МАН-ын Удирдах зөвлөлөөс хуралдаагүй байгаа намын байгууллагуудыг хуралдах товоо зарлаж, эв нэгдлээ хангах тал дээр эрс шийдэмгий алхам хийхийг үүрэг болгосон байна.

Бусад асуудлын хүрээнд иргэн Д.Доржзодовоос “60 тэрбум’-тай холбоотой асуудлаар материал ирүүлснийг хэлэлцжээ. МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Ёсзүйн ямар хариуцлагыг М.Энхболд нарын гурван гишүүнд хүлээлгэх вэ?

 -Ц.Сандуйг намын Бага хурлын гишүүнээс чөлөөлж, намын гишүүн А.Ганбаатарыг харъяалагдах намын байгууллагад намын гишүүний асуудлыг тавихаар болсон. М.Энхболд МАН-ын дарга байх үедээ намын нэр хүндэд сэв суулгасан явдалдаа харамсаж байгаагаа илэрхийлсэн хүсэлт ирүүлсэн. Бид үүнийг хэлэлцээд М.Энхболд гишүүн ёсзүйн зөрчил гаргасан учир Удирдах зөвлөлд асуудлыг тавьж, хариуцлага тооцох ёстой гэдэг шийдвэр гаргасан гэж МАН-аас мэдээллээ

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account