УИХ-ын гишүүн Д.Муратыг гэм буруугүй гэж үзлээ

УИХ-ын гишүүн Д.Муратыг гэм буруугүй гэж үзлээ

УИХ-ын гишүүн Д.Муратыг гэм буруугүй гэж үзлээ

УИХ-ын гишүүн Д.Муратад холбогдох шүүх хурал өнөөдөр өглөө Баянзүрх дүүргийн шүүхэд эхэлсэн. Түүнд иргэн Б.Бахытгүлийн гомдлоор хэрэг үүсгэн шалгаж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн билээ.

Уг эмэгтэй УИХ-ын Ёс зүйн дэд хороонд илгээсэн гомдолдоо “УИХ-ын гишүүн Д.Мурат нь 2017 оны 06 дугаар сараас хойш Б.Бахытгүл намайг байнга хэл амаар доромжилсон мессеж илгээх, миний тухай удаа дараа хүмүүст муулж, миний нэр төрийг санаатайгаар гутаан доромжилж ирлээ. Тэрээр Б.Бахытгүл намайг доромжлохдоо янз бүрийн хүмүүстэй холбон хардах, намайг чөтгөр, шулам, янхан банзал гэж байнга дуудаж сүүлд Д.Мурат нь миний төрүүлсэн аав, ээжийг минь хүртэл хэл амаар доромжилдог боплоо. Д.Мурат нь Б.Бахытгүл надад өөрийнхөө фейсбүкээр өөрийнхөө шалдан, нүцгэн зурагнуудаа явуулдаг, надад хайртай дуртай гэд бичдэг, намайг хардаж байдаг юм. 2017 оны 07 дугаар сарын 16-нд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд УИХ-ын гишүүн Д.Мурат туслахтай хамт бид гурав уулзсан ба би түүнд цаашид намайг хэл амаар доромжилж янз бүрийн мессеж бичих юм бол хуулийн байгууллагад хандан гомдлоо шийдвэрлүүлэх болно гэж хэлэхэд намайг туслахынхаа нүдэн дээр Д.Мурат зодож, үсийг минь зулгааж, энэхүү балмад ажиллагааны явцад миний зүүж явсан нүдний шил, ээмэг хагарсан, миний тархи доргиж, гар хөл маань хөхөрсөн’ гэх зэргээр бичсэн байдаг. Харин гишүүн Д.Мурат үүнийг үгүйсгэсэн утгатай тайлбарыг хийсэн. Мөн Б.Бахытгүл гомдолгүй гэдгээ хэлж, өргөдлөө татаж авсан гэж мэдэгдээд байгаа. Үүнийг дагаад “Б.Бахытгүлтэй тохиролцож 60 сая төгрөг өгсөн гэнэ’ гэдэг яриа ч гараад амжсан. Батлахад хэцүү л дээ.

Д.Мурат гишүүнийг Эрүүгийн хуулийн 11.6.1, 21.2.1-д зааснаар буруутган шүүж буй бөгөөд Эрүүгийн хуулийн 11.6.1-д Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
Мөн Эрүүгийн хуулийн 21.2.1-д Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ хэмээн заажээ. Шүүх хэргийг авч хэлэлцээд УИХ-ын гишүүн Д.Муратыг цагаатгах шийдвэр гаргалаа. 
                                                                                                              С.Болд

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account