Хариуцлагыг багш нар хүлээх үү, эсвэл Засгийн газар уу?

Хариуцлагыг багш нар хүлээх үү, эсвэл Засгийн газар уу?

Хариуцлагыг багш нар хүлээх үү, эсвэл Засгийн газар уу?

“Багш нар ажил хаялтаа хойшууллаа. Учир нь Монголын Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн хороо салбарын сайд, яамтай хэлэлцээрийн ширээний ард сууж зөвшилцөлд хүрчээ’ гэдэг мэдээлэл хичээлийн шинэ жилийн өмнө нийгэмд түгсэн. Үнэхээр ч ихэнх сургууль, цэцэрлэг цаг хугацаандаа хичээл, сургалтын ажлаа эхлүүлсэн. Гэтэл өнөөдөр буюу 9 дүгээр сарын 3-нд 14 сургууль хугацаагүй ажил хаялт зарласнаа мэдэгдлээ. Тэдний дотор улсын тэргүүний 84 дүгээр сургууль  ч байгаа юм. Энэ үйлдлийг Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо дэмжиж байгаа аж.

Нэгдсэн зохион байгуулалтгүй, хэд хэдэн толгойтой байгаа нь багш нарын талцал хуваагдлыг илтгэж байх шиг. Багш нарын ажил хаялтыг зохион байгуулах түр хороо л гэнэ, Ерөнхий боловсролын сургуулиудын холбоо л гэнэ, Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн хороо л гэнэ. Сүүлд нь Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо энэ асуудалд хутгалдаж байгаагийн хохирогч нь хэн бэ? Боловсрол, хүмүүжлийн байгууллагын иймэрхүү ааш аяг, уур амьсгалаас болоод айл гэр, эцэг, эхчүүдийн амьдралын хэв маягт өөрчлөлт орж эхэллээ. Ардын багш нар дуу хоолойгоо нэгтгэж, асуудалд бодитой өнцөгөөс хандахад хэн саад болоод байна вэ? Тэд чинь түмний хүүхдийн төлөө зүтгэх тангарагтай багш нар шүү дээ. Эцсийн эцэст хүүхэд багачуудын Үндсэн хуулиар олгогдсон сурч боловсрох эрхээ эдлэж чадахгүйд хүрч байгаагийн буруутан нь багш нарын ажил хаялтыг зохион байгуулж байгаа холбоод уу? Багш нар өөрсдөө юү? Эсвэл Засгийн газар уу?

Д.Дорж

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account