Монголын төр утааны өмнө хүчин мөхсдөж бууж өглөө

Монголын төр утааны өмнө хүчин мөхсдөж бууж өглөө

Монголын төр утааны өмнө хүчин мөхсдөж бууж өглөө

Утааны хор хөнөөлийн талаар жил бүр ярьсаар байгаад улиг болжээ. Тиймээс  давтан нуршихыг хүссэнгүй. Хамгийн гол нь Монголын төр утаанд хоёр гараа өргөөд бууж өгсөн нь хэд хэдэн жишээнээс тодорхой харагдлаа.

Нэгдүгээрт, цэцэрлэгийн хүүхдээс  эхлээд насанд хүрсэн бүх хүнд маск зүүхийг санал болгов. Үүнийг дагаад хямдхан, чанартай, шүүлтүүртэй, шүүлтүүргүй төрөл бүрийн маск зах зээлд нэвтрэв. УИХ, Засгийн газрын гишүүд өөрсдөө гэр хороололд очиж маск зүүж өгдөг  мода дэлгэрэв.

Хоёрдугаарт, утааны хороос өөрийгөө хамгаалах зөвлөмжийг холбогдох эрүүл мэндийн байгууллага тараав.

Гуравдугаарт, ид утааны улиралд сургуулийн сурагчдыг 2 сар амраах санал гаргав…

Энэ хэдхэн жишээнээс харвал манай үе үеийн төр засаг, нийслэлийн эрх мэдэлтнүүд утааг бууруулж чадсангүй. Монгол хүн, Монгол Улсын аюулгүй байдалд ноцтой заналхийлж байгаа утааг ялан дийлэх биш түүнд захирагдан бодлого, үйл ажиллагаагаа зохицуулдаг арга барилыг сонголоо.

Д.Лхагвадорж

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account