Мүн Жэ Ин Хойд Солонгост хүрэлцэн ирлээ

Мүн Жэ Ин Хойд Солонгост хүрэлцэн ирлээ

Мүн Жэ Ин Хойд Солонгост хүрэлцэн ирлээ

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өнөөдөр БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотод хүрэлцэн ирлээ. Түүнийг Ким Жон Ун биечлэн угтав. Хоёр Солонгосын төрийн тэргүүн халуун дотноор тэврэлдэн мэндчилэв.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин умардад анх удаа айлчилж байгаа бөгөөд түүнийг  бизнесийн томоохон компани, корпорацийн төлөөллүүд дагалджээ. Үүнээс үзвэл хоёр Солонгосын хамтын ажиллагаа эдийн засгийн салбарт шинэ шатанд гарах бололтой. Энэ жилийн хувьд БНСУ, БНАСАУ-ын төрийн тэргүүнүүд гурав дахь  удаагаа уулзаж байгаа юм. Айлчлал гурван өдөр үргэлжилнэ.

линк 

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account