Я.Содбаатарыг сайдад нэр дэвшүүлэхээр боллоо

Я.Содбаатарыг сайдад нэр дэвшүүлэхээр боллоо

Я.Содбаатарыг сайдад нэр дэвшүүлэхээр боллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг огцруулах асуудлыг 100 хувийн саналаар дэмжсэн. Түүний оронд нэр дэвших хүнийг өнөөдөр эрх баригч МАН-ын Удирдах зөвлөл шуурхай хэлэлцэж шийдвэрлэлээ. Өмнө нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Д.Хаянхярваа нарын нэр сонсогдож байсан ч өөрсдөө энэ албан тушаалд очих хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн. Я.Содбаатарын хувьд Архангай аймагт төрсөн ч Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр 10 жилийн дунд сургуулийг 1992 онд төгссөн. УИХ-ын сонгуульд ч Өвөрхангай аймагт нэр дэвшин хоёрдахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа юм. Физикч мэргэжилтэй.

Я.Содбаатар 1997-1999 онд ШУА-ийн харьяа Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажлын гараагаа эхэлсэн бол 1999 онд МАН-ын дэргэдэх Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоонд элссэнээр улстөр эргэлт буцалтгүй хөл тавьсан билээ.

2005-2006 онд Үйлдвэр, худалдааны сайдын зөвлөх, 2006-2008 онд Үйлдвэр, худалдааны дэд сайд, 2009-2010 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга, дарга, 2010-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн даргын албыг тус тус хашиж байсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн фракцийн хүн гэгддэг. МАН энэ удаад мөн л давхар дээлнээс салж чадсангүй.

С.Болд

cэтгэгдэлүүд
  • Hulgaichid neg hiih ajiltai boljdee. Hunii ami hohirchood baihad alban tushaal mungu 2 iin tuluu alaltsaad hogiin soliotuudiin tsuglaral ih hural.

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account