АН: УИХ-ын нэр бүхий гишүүд олон сая, тэрбумын зээл авсан

АН: УИХ-ын нэр бүхий гишүүд олон сая, тэрбумын зээл авсан

АН: УИХ-ын нэр бүхий гишүүд олон сая, тэрбумын зээл авсан

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийж “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас УИХ дахь МАН-ын нэр бүхий гишүүд олон сая, тэрбумын зээл авсан байна. Зээл авсан УИХ-ын гишүүд, албан тушаалтнуудын асуудлыг шийдвэрлэхийг УИХ-ын дарга болоод Ерөнхий сайд нараас шаардаж байна’ гэлээ. Тэд шаардлагадаа “Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар, Хүнс, хөдөө  аж ахуй, үйлдвэрийн сайд Б.Батзориг, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Г.Солтан, Х.Болорчулуун нар нь өөрийн эзэмшлийн компаниуддаа олон сая, тэрбумын зээл авсан’ гэгчлэн дурджээ. Мөн уг асуудлыг шийдвэрлэхээс нааш УИХ-ын үйл ажиллагаанд оролцох боломжгүй хэмээн мэдэгдэв.

сэтгэгдэл үлдээх

Create Account



Log In Your Account