Ерөнхий сайдад баяр хүргэе

Ерөнхий сайдад баяр хүргэе

Ерөнхий сайдад баяр хүргэе

У.Хүрэлсүхийн Засгийн газар нэг жилийнхээ ойн дээр хоёрдахь сайддаа “ухамсарын шанаа” өгч үдэн мордууллаа. Шалтгаан нь хэн бүхэн тодорхой болоод байна. Танхимын гишүүн огцрох нь Засгийн газрын нэр хүндэд мэдээж таагүй. Засгийн нэр хүнд эрх баригч намын нэр хүндтэй шууд холбоотой. Гэхдээ МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд асуудалд зарчмын үүднээс хатуу хандаж байгаа нь олз.

“Энэ хүн манай нам, засгийн гишүүн. Намын нэр хүнд, хувь заяагаа бодоё” гэж хэн нэгэн албан тушаалтны толгойг илж, өнгөлөн далдлалт хийхийг хүсэхгүй байна. Алдаа гаргасан л бол явах ёстой, хариуцлагаа хүлээх ёстой гэдэг ёс зүйгээр асуудалд хандаж байна. Цаашдаа ч болж бүтэхгүй бүхэнд найр тавилгүй сэлмээ эргүүлсээр байх бололтой.

“Би айхгүй байна. Амь насаа алдахаас ч айхгүй. Харин ард түмний итгэлийг алдахаас айж байна” гэдэг тэр үгэндээ байх зориг эрмэлзлэл түүнээс харагдах юм. Өмнө нь намын нэр хүнд гэдэг том хайрцгаар бүхнийг хэмжиж, дүгнэж, муу муухайгаа нууж, хайцаалж  явсаар энэ улс хэцүүджээ. Ялангуяа улстөрчдийн шударга бус хуурамч баг сайхан Монгол орныг минь уруу дорой байдалд хүргэсэн нь гашуун боловч үнэн.

Д.Лхагва

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account