Б.Батзориг чуулганы танхимаас ард түмнээсээ уучлалт гуйлаа

Б.Батзориг чуулганы танхимаас ард түмнээсээ уучлалт гуйлаа

Б.Батзориг чуулганы танхимаас ард түмнээсээ уучлалт гуйлаа

Өнөөдөр УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувийн саналаар УИХ-ыг тогтоолын төслийг дэмжсэн. Улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  уг асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон 50 гишүүний 76 хувийн саналаар Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Сайд Б.Батзориг чуулганы хуралдааны танхимаас ард түмнээсээ уучлалт гуйлаа.

Тэрбээр гишүүдийн асуултад хариулахдаа “Миний бие Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар жил гаруй ажиллалаа. Энэ хугацаанд салбарын бодлогыг тодорхой болгож, экспортын чиг баримжаатай хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ард иргэдээ ажилтай, орлоготой болгох зорилт тавин ажилласан. Мал аж ахуйн салбарын хувьд салбарын суурь болох Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль болон Малын генетик нөөцийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлж батлуулсан. Малын гоц халдварт өвчинтэй тэмцдэг байсан бол урьдчилан сэргийлдэг болох эрх зүйн орчныг бүрдүүлж, Мал эмнэлгийн ерөнхий газрын бүтцийг байгууллаа. Энэ жил малын тоо толгой өсч 18 сая төл хүлээн авснаар улсын хэмжээнд 84 саяд хүрсэн. Энэ хүрээнд “Ноолуур” хөтөлбөр, “21:100” хөтөлбөрийг Засгийн газраар батлуулж, хэрэгжүүлэв. Ноолуурын үнэ өсч, малчдын орлого нэмэгдсэн. Газар тариалангийн бүс нутгийг тодорхой зарлан, үр сортын техникийн шинэчлэл хийснээр энэ жил 496 мянган га талбайд тариалалт хийсэн юм. 415 мянган тонн үр тариа, буудай, 165 мянган тонн төмс, хүнсний ногоо хурааж авсан. Үүний үр дүнд дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах бололцоо бүрдсэн юм” хэмээсэн юм.

А.Болд 

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account