УИХ прокурорын саналыг хүлээж авах боломжгүй гэж үзлээ

УИХ прокурорын саналыг хүлээж авах боломжгүй гэж үзлээ

УИХ прокурорын саналыг хүлээж авах боломжгүй гэж үзлээ

Прокуророос УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түтгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлсэн. Улмаар уг асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэж түүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх шаардлагагүй гэдэг шийдвэр гаргасан юм. Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар прокурорын саналыг хэлэлцлээ. Чуулганы хуралдаан гишүүдийн 52 хувийн ирцтэйгээр эхэлсэн.  Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан чуулганы хуралдаанд оролцож тайлбар хийхдээ Б.Батзориг нь Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө, аж ахуйн сайдаар ажиллахдаа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А-88 дугаартай тушаалаар 134 иргэн, хуулийн этгээдэд 74.1 тэрбум төгрөгийн, 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А-141 дугаартай тушаалаар 82 иргэн, аж ахуйн нэгжид 25.4 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх эрүүгийн хэрэгт Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар УИХ-ын гишүүн Б.Батзориг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох Засгийн газрын гишүүний эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн гэдгийг  онцлов.

Гишүүн Д.Хаянхярваа нууц санал хураалтыг цахим тооцоолуураар явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Улмаар хуралдаанд оролцсон гишүүдийн 86.8 хувь нь Б.Батзоригийн бүрэн эрхийг түтгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

С.Цогт

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account