Ерөнхий сайдын саналаар хотын даргыг огцруулахаар болов

Ерөнхий сайдын саналаар хотын даргыг огцруулахаар болов

Ерөнхий сайдын саналаар хотын даргыг огцруулахаар болов

МАН доторх үймээн, халаа сэлгээ нийслэлийг тойрсонгүй. Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж УИХ-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нарыг огцруулах асуудлыг хэлэлцжээ. Улмаар хотын даргыг албан тушаалаас нь огцруулах нь зүйтэй гэж үзжээ. Уг шийдвэрт Ерөнхий сайд У.Хүрэлсүх гарын үсэг зурж,  НИТХ-ын дарга С.Амарсайханд саналаа өргөн барьжээ.

Б.Батзориг сайдыг огцруулсныхаа дараахан дараагийнх нь С.Батболд шүү гэж Ерөнхий сайдын хэлсэн үг биелэлээ олох нь энэ. Яг одоо Удирдах зөвлөлийн хурал үргэлжилж байгаа бөгөөд М.Энхболд, Д.Хаянхярваа нарыг огцруулах, эсэх дээр санал хураах гэнэ. Ийнхүү М.Энхболд, У.Хүрэлсүх нарын сөргөлдөөн хурцдав бололтой.

С.Од

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account