“Эсэргүү” 27-д улстөрийн хариуцлага тооцох чиглэл өгчээ

“Эсэргүү” 27-д улстөрийн хариуцлага тооцох чиглэл өгчээ

“Эсэргүү” 27-д улстөрийн хариуцлага тооцох чиглэл өгчээ

Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэдэг шийдвэр гаргасан билээ. Мөн УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газрыг огцруулахаар нэр бүхий гишүүдээс өргөн барьсан саналыг хэлэлцээд хүлээж авахаас татгалзсан тогтоол баталсан юм. Харин нөгөө 27 гишүүн бүлгийнхээ хуралд суугаагүй бөгөөд Удирдах зөвлөлийн ч, бүлгийн хурлын ч шийдвэр хүчингүй гэж үзсэнийг 27-гийн төлөөлөл Н.Номтойбаяр мэдэгдлээ. Нэг ёсондоо үнэмлэхгүй олонх болох 65-ын бүлэг 32, 33-аараа хуваагдаад байсан бол одоо 27, 37-гийн бүлэг бий болсон гэсэн үг.

Эрх баригч намын Удирдах зөвлөл УИХ дахь намынхаа бүлэгт өгсөн чиглэлд буй МАН-ын удирдах дээд байгууллагын тогтоол шийдвэрийг дагаж биелүүлээгүй гишүүдэд улстөрийн хариуцлага тооцох болно гэсэн агуулгатай өгүүлбэр анхаарал татаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, намын дарга, Ерөнхий сайдын эсрэг  боссон гишүүдэд намынх нь зүгээс арга хэмжээ авна гэсэн үг. Хэд хоногийн өмнө  У.Хүрэлсүх “Намаа ч, улстөрийг ч цэвэрлэх цаг болсон” гэж мэдэгдсэнээс үзвэл магадгүй Д.Хаянхярваа тэргүүтэй 27 гишүүнээ намаас хөөхийг үгүйсгэхгүй.

Д.Дорж 

 

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account