Ерөнхий сайдыг огцруулах санал дэмжигдсэнгүй

Ерөнхий сайдыг огцруулах санал дэмжигдсэнгүй

Ерөнхий сайдыг огцруулах санал дэмжигдсэнгүй

УИХ Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж дууслаа. Санал хураалтын өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ “Манай Засгийн газарт хийсэн зүйл их бий. Нефтийн үйлдвэр, цэвэрлэх байгууламж гэх мэт олныг нэрлэж болно. Нэг жилийн дотор бүх зүйлийг засч залруулна гэвэл худлаа. Надад цаг хугацаа хэрэгтэй байгааг та бүхэн мэдэж байгаа. Би шударга ёсыг сахиулах, сахилга хариуцлагыг дээшүүлэх талаар ихийг хийнэ. МАНАН буюу шударга бусын пирамидыг эвдэхийн төлөө зүтгэнэ. Байр суурь дээрээ хатуу байна. Хэрвээ манай Засгийн газар үлдвэл УИХ-д байгаа олон гишүүдэд хариуцлага тооцно.  Би Ерөнхий сайдаараа үлдсэн ч, үлдээгүй ч УИХ-ын даргыг огцруулахын төлөө тэмцэнэ. Та олон гишүүдээ шар махтай нь битгий хатаа. Хууль хяналтын байгууллагууд бие даасан хараат бусаар ажиллахад маш их зүйл хийх шаардалагатай юм байна. Эцэст нь хэлэхэд би нам дамжсан олигарxиудаас айна гэж байхгүй шүү’ гэлээ.

Ийнхүү санал хураахад чуулганы хуралдаанд оролцсон 73 гишүүдийн 40 нь буюу 54,8 хувь нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэнгүй. Ингэлээ гээд бүх зүйл нам жим болохгүй нь мэдээж. Ерөнхий сайдын хувьд ч, намын даргынхаа хувьд ч тэрбээр хэлж ярьснаа хэрэгжүүлээд эхлэх биз ээ. Эхлээд УИХ-ын даргыг огцруулна. Дараа нь нэр бүхий гишүүдийг намаасаа хөөх шийдвэр гаргах нь бараг тодорхой.

Д.Дорж 

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account