Лу.Болд АН-аас гарч байгаагаа мэдэгдлээ

Лу.Болд АН-аас гарч байгаагаа мэдэгдлээ

Лу.Болд АН-аас гарч байгаагаа мэдэгдлээ

Өчигдөр АН-ын Үндсэн дүрмийн хороо хуралдаж У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах намынхаа шийдвэрийг үл дагасан гэдэг үндэслэлээр Ж.Батзанданг АН-аас хөөж, Л.Болд, Д.Мурат нарын сонгуульд өрсөлдөх эрхийг 4 жилээр хассан юм. Энэхүү шийдвэрийн дараа УИХ-ын гишүүн Л.Болд УИХ дахь АН-ын бүлгээс гарч байгаагаа илэрхийлсэн. Харин өнөөдөр бүлгээс гараад зогсохгүй АН-аас гарч байгаагаа илэрхийллээ.

Тэрбээр АН-ын дарга С.Эрдэнэд хаягласан өргөдөлдөө “Лувсанвандангийн Болд миний бие 1990 оны ардчилсан хувьсгалд Монголын оюутны хөдөлгөөнийг толгойлон удирдаж оролцсон цагаас хойш ардчиллын үйл хэргийн төлөө ардчилсан намын гишүүний хувиар тасралтгүй тууштай тэмцэж ирсэн билээ. Ардчилсан намын өнөөгийн удирдлагын гаргасан зөрчилтэй шийдвэр, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргын хийсэн хууль бус тайлбарыг эсэргүүцэж Ардчилсан намд бүрэн шинэчлэл хийгдэх хүртэл Ардчилсан намын Үндсэн дүрмийн 3.5-д заасны дагуу намын гишүүнчлэлээс татгалзаж байгааг мэдэгдэж байна’ хэмээн бичжээ. Ингэснээр АН УИХ-д албан ёсны бүлэггүй болох эрхзүйн нөхцөл байдал бодитой бий боллоо.

Д.Дорж

cэтгэгдэлүүд
  • та бол төрд хэрэгтэй хүн шүү

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account