УИХ-ын даргыг огцрохыг шаардаж суулт хийж байна

УИХ-ын даргыг огцрохыг шаардаж суулт хийж байна

УИХ-ын даргыг огцрохыг шаардаж суулт хийж байна

МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын даргыг ажлаа өгөхийг хэд хэдэн удаа шаардсан ч төдийлөн амжилт олохгүй байгаа. Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байх үед ч “Би үлдсэн ч, үлдээгүй ч УИХ-ын даргыг огцруулахын төлөө тэмцэнэ” гэж мэдэгдсэн юм. Түүний байр суурийг УИХ дахь МАН-ын бүлгийн залуу гишүүд болох Д.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нар хүчтэй дэмжиж удаа дараа мэдэгдэл хийсэн. Тэр ч бүү хэл М.Энхболдыг огцрохоос нааш УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй гэдэг бойкот ч гэмээр, шантааж ч гэмээр зүйл яриад байгаа.

Тэдний зорилгыг АН-аас “түр” хөөгдсөн Ж.Батзандан, сайн дураараа намаасаа гарахаа мэдэгдээд байгаа Л.Болд нар дэмжиж улстөрийн акц хийж эхэлсэн билээ. УИХ-ын даргыг огцруулахаас нааш Засгийн газрын асуудлыг ярьж болохгүй гэдэг үзэл бодол дээрээ хатуу зогсч, үүнээсээ болоод У.Хүрэлсүхийг хамгаалж үлдсэн хэргээр намаасаа  улстөрийн шийтгэл амссан тэд нөгөө хоёр “найз”-ынхаа хамт өнөөдөр УИХ-ын даргыг огцрохыг дахин шаардаж чуулганы танхимын үүдэнд сандалтай суулт зохион байгуулж байна.

Д.Дорж

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account