Бидний тухай: Өөрсдийгөө хөнөөж буй үндэстэн

Бидний тухай: Өөрсдийгөө хөнөөж буй үндэстэн

Бидний тухай: Өөрсдийгөө хөнөөж буй үндэстэн

Нийслэлд албан бус тоогоор 1 сая 600 мянган хүн аж төрж байна. Монгол Улсын нийт  хүн амын 4/3 нь гэсэн үг. Сүүлийн 20-иод жил агаарын бохирдлын талаар дээр, дооргүй ярьсан ч байдал нааштай шийдэгдсэнгүй. Утаанаас болж зүрх, судас, хорт хавдар, амьсгалын замын өвчин хүрээгээ тэлсээр байгаа нь байх л ёстой үзэгдэл үү?

“Цэвэр агаар” сан байгуулж мөнгийг тэрбум тэрбумаар нь цацсан ч хэдэн хүн идэж уусан асуудалд ороогдоод л өнгөрсөн. Утаагүй зуух тараасан ч үлгэр болоод л дууссан. Улаанбаатар дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой нийслэлээр тодрох болсоор удлаа. Эрх мэдэлтнүүд хэмлэлдэх  нь эрээ цээрээ алдсаар, харин ард түмэн хордсоор…

“Хасын” Ч.Ганхуяг Time.com-д манай утааны талаар хэрхэн бичсэн талаар өөрийн фейсбүүктээ орчуулан тавьсан байна. Тэрбээр “За, Тайм сэтгүүл дээр бид гарлаа. Баярлаад харин хэрэггүй ээ. Үнэхээр сэтгэл зүрх шимширмээр аюултай тоо баримтыг дэлгэжээ. Бид албан ёсоор өөрсдийгөө хөнөөж байгаа үндэстэн гэж хүлээн зөвшөөрөгдлөө. Бүр хамгийн балиар нь “Үр хүүхдээ утаж амьдралгүй, ирээдүйгүй болгож байна. Хүүхэд төрөхөөсөө өмнө, эхийнхээ хэвлийд л эрэмдэг болж байгаа юм байна. Монголын эрх баригчид нэгэнт юу ч хийхгүй нь тодорхой болсон тул дэлхийн хамтын нийгэмлэг арга хэмжээ авахгүй бол болохгүй гэжээ. SOS! Үнэхээр арчаагүй новшийн юмаа” хэмээн постолсон байна.

Д.Лхагва

Бичлэгийг http://time.com/longform/ulan-bator-mongolia-most-polluted-capital/?fbclid=IwAR06qntPwAGQUMUnst5CZkl81G28tBL-L-IYozbugZkGit4YnumOu2lbFps  линк рүү орж үзээрэй.

cэтгэгдэлүүд
  • odoo tegeed yax bolj bn ve?

  • yah ch hereggui hezee uhehee huleegeed l mashinaa unaad l hogoo shataagaad l yawj bai saihan bolnoo baagii

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account