МАН-ын хуваагдлын “буруутан” нь 60 тэрбум, бас ЖДҮ

МАН-ын хуваагдлын “буруутан” нь 60 тэрбум, бас ЖДҮ

МАН-ын хуваагдлын “буруутан” нь 60 тэрбум, бас ЖДҮ

УИХ дахь МАН-ын гишүүд үндсэндээ 60 тэрбум, ЖДҮ гэдэг хоёр том асуудал дээр яг тэнцүү шахам хуваагдаад байна. 60 тэрбумыг эсэргүүцэгчид УИХ-ын даргыг огцрохыг хүчтэй шаардаж байгаа бол нөгөө тал нь сөргүүлээд ЖДҮ-ийг дэмжих сангаас олон сая, тэрбумын зээл авсан гишүүдэд ёс зүйн болоод хуулийн хариуцлага тооцохыг тулгаж байгаа юм.

Өнөөдөр ЖДҮ-г эсэргүүцэгч Н.Номтойбаяр, Д.Хаянхярваа, Ж.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Н.Амарзаяа, А.Ундраа, Ж.Мөнхбат, Л.Энх-Амгалан нарын гишүүд мэдээлэл хийж УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түр түдгэлзэж, ЖДҮХС-гийн асуудлаар хуулийн байгууллагад шалгуулах тухай албан бичгээ УИХ-ын Ёсзүйн дэд хорооны дарга С.Бямбацогтод хүргүүлж байгаагаа мэдэгдэв. Мөн нэр бүхий УИХ, Засгийн газрын гишүүд, эрх мэдэл бүхий хүмүүс ЖДҮ-ийн сангаас зээл авсан ёс зүйгүй үйлдэл сүүлийн үед бүдгэрэх хандлагатай байгаа учраас энэ асуудлыг хууль эрх зүйн үндэслэлээр шалгах хэрэгтэйг сануулж, УИХ-ын нэр бүхий 20 гишүүн гарын үсэг зурж, УИХ-ын гишүүний  бүрэн эрхээсээ татгалзаж, шалгуулахыг уриаллаа. Нэг талаас тэдний энэ үйлдлийг УИХ-ын дарга М.Энхболдын эсрэг дайралтыг зогсоох,  хүчийг нь сулруулах хариу арга хэмжээ гэж үзэж болох талтай.

МАН-ын бүлгийн гишүүдийн хуваагдал үндсэндээ МАН-ын хагарал болоод байна. Буруутан нь уршигт 60 тэрбум уу, гайт ЖДҮ юү?

Д.Лхагва

cэтгэгдэлүүд
  • Энэ нь60 тэрбумынхан нөгөөг нь ЖДҮ ийнхэн гээд яг одоо 2 хуваагдаад байналдаа.Уг нь нэг намын нэг бүлгийн гишүүд.Эд юуны төлөө ингэж зүтгэж байна аа.Ард бидний төлөө юу?Арай бишээ албан тушаал түүний цаана мөнгө харагдаж байна .Одоо Энхболдыгоо суудлаас нь хөндийрүүлчих.Хуулийн дагуу асуудлаа тавь гэж байна.Тавихаар энэ хүнийг хуулийнхан хамгаалчихдаг.Тэхээр хуулийн дагуу өөрөө огцорчих.Асуудал нилээд хэтэрсэн байдалтай байна шүү.Энхболдийг энэ хэдээс өөр зөвтгөж байгаа иргэн бараг алга боллоо.Одоо дэндүү ичмээр үедээ хүрлээ.

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account