УИХ-ын даргыг маргаашийн дотор огцрохыг шаардлаа

УИХ-ын даргыг маргаашийн дотор огцрохыг шаардлаа

УИХ-ын даргыг маргаашийн дотор огцрохыг шаардлаа

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан, Х.Нямбаатар нар өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод өөрийнхөө хүсэлтээр албан тушаалаа хүлээлгэн өгөх шаардлагыг гардууллаа.

Т.Аюурсайхан гишүүн хэлсэн үгэндээ “УИХ-ын гишүүдийн дийлэнх нь УИХ-ын даргыг огцрохыг шаардаж гарын үсгээ зурсан. Ерөнхий сайд огцорч болдог, Ерөнхийлөгч ч огцорч болдог хуультай. Гэтэл УИХ-ын даргыг огцруулах хууль байхгүй ээ гээд сууж болохгүй. УИХ-ын чуулганы хуралдаан удаа дараа хойшилж байна. Үүнээс үүсэн гарах сөрөг үр дүнг М.Энхболд та хариуцаарай’ гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Улстөрийн МАНАН арилаагүй цагт Улаанбаатарын утаа арилахгүй. М.Энхболд, Ц.Элбэгдорж гэдэг МАНАН-гийн толгойлогчдыг зайлуулаагүй цагт шударга ёс ирэхгүй. УИХ-ын дарга маргаашийн дотор огцрохгүй бол гудамжинд гарч хатуу тэмцэл хийнэ. Өрөөнөөс нь чирч гаргана’ гэлээ.

УИХ-ын даргын Хуульзүйн бодлогын зөвлөх нь гишүүд 100 хувь гарын үсгээ зурсан ч УИХ-ын даргыг огцруулах хууль байхгүй гэж мэдэгдсэн. Үүнээс үзвэл мөргөлдөөн цаашид ч үргэлжлэх төлөвтэй.

Д.Дорж

cэтгэгдэлүүд
  • Баас Аюурсайхан маш заваан улс төр хийдэг нөхөр. Царай их чухал шүү.Царайгий нь сайн хараарай.

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account