Япон улс Монголоос ажиллах хүч авахаар боллоо

Япон улс Монголоос ажиллах хүч авахаар боллоо

Япон улс Монголоос ажиллах хүч авахаар боллоо

Монголчуудын хувьд Зүүн өмнөд Азийн орнуудаас БНСУ-д олноор ажиллаж, амьдарч байгаа. Одоо ч тус улсыг зорих сонирхол буураагүй байна. Өмнөд Солонгосоос гадна Япон улсад ч монголчууд сурч, ажиллах хандлага эрс нэмэгдсэн. 2000 онд анх Японы хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт ажиллах хүчийг Монголоос сонгон шалгаруулж байлаа. Тэгвэл ирэх онд Монгол иргэд албан ёсоор Японд ажиллаж, амьдрах нэгэн шинэ үүд хаалга нээгдэх аж.

Японы парламентаар батлагдсан ирэх оны 4 дүгээр сараас хэрэгжиж эхлэх “Гадаадын иргэн харьяатын багц хууль”-ийн нэмэлт өөрчлөлтийн тухай хуулиар гадаадаас ажилчин авах БНХАУ, Вьетнам, Филлиппин, Индонез, Тайланд, Мьянмар, Камбож, Балба гэсэн есөн орныг нэр заан тусгасны дотор Монгол Улс багтсан байна. Эдгээр есөн оронтой ирэх оны 3 сар гэхэд тусгайлсан гэрээ байгуулахаар болсныг манай Гадаад харилцааны яам албан ёсоор мэдээлээд байна. Япон улсын хувьд хууль дүрэм чанга мөрдөгддөг, өндөр ёс суртахууныг эрхэмлэдэг өвөрмөц ертөнц учраас гэрээгээр ажиллах гадаадын иргэдэд тэр дагуу шаардлага тавих нь тодорхой.

С.Болд

cэтгэгдэлүүд
  • Хамгийн гол нь монголчууд нэрээ хичээх хэрэгтэй. Уг нь мундаг хүмүүс шүү, бид

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account