Жагсаал эсэргүүцлийн суултаар үргэлжилж магадгүй

Жагсаал эсэргүүцлийн суултаар үргэлжилж магадгүй

Жагсаал эсэргүүцлийн суултаар үргэлжилж магадгүй

“МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” нэртэй эсэргүүцлийн жагсаал хоёрдахь удаагаа Сүхбаатарын талбайд болж байна. 12 цагт эхлэхээр товлоод байсан ч өглөөний 10 цагаас хойш иргэд төв талбайд цуглаж эхэлсэн юм.  УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Л.Болд, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нарыг Сүхбаатарын талбайд орж ирэхэд жагсагчид уухайлан тосч авлаа. Тэдний эгнээнд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нэгджээ. Л.Оюун-Эрдэнэ “УИХ-ын даргыг огцруулах, МАНАН дэглэмийг нураах тэмцлийг маань дэмжиж байгаа ард олон та бүхэндээ талархаж байна. Жагсаалын дараа суулт зарлана. 250 орчим хүн өсгөлөн зарлахад бэлэн гэдгээ мэдэгдсэн. УИХ-ын гишүүдээ төлөөлж бид ч өлсгөлөнд нэгдэнэ. Гэхдээ арай ч ийм түвшинд хүрэхгүй байх гэж найдаж байна. УИХ-ын дарга М.Энхболд ухаантай байх хэрэгтэй” гэлээ. Жагсаалд “Босоо хөх Монгол” бүлгэмийн тэргүүн, улсын харцага Г.Ганхуяг, “Алтан дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд, Хөдөлмөрийн баатар, геологич Ч.Хурц, Ардын уран зохиолч Т.Галсан нар оролцож байна.

Энэ удаагийн жагсаалыг Монголын оюутын холбоо дэмжин оролцож байгаа болоод ч тэр үү залуучуудын төлөөлөл цөөнгүй харагдав.  Оны өмнө болсон жагсаалаас дутахааргүй олон хүн цуглаад байна. Өнөөдөр цаг агаар харьцангуй дулаан байгаа нь хүмүүсийн идэвхэд нөлөөлж байж болох юм.  Жагсаал үргэлжилж байна. Зохион байгуулагчдын ярьж байгаагаас үзвэл жагсаалын дараа өлсгөлөн, суулт зарлаж магадгүй гэнэ.

Д.Дорж 

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account