УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх гэж байна

УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх гэж байна

УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх гэж байна

Улс төрд үүсээд байгаа хурцадмал нөхцөл байдалтай холбогдуулж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааныг зарласан. Улмаар 16.40 цагт ҮАБЗ хуралдаж УИХ-ын хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өнөөдрийн дотор хэлэлцэх нь зүйтэй гэдэг зөвлөмж гаргасан юм.

Уг зөвлөмжийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөртөө багтаж хийж дуусгахаар чуулганы нэгдсэн хуралдаан болох гэж байна. Харин УИХ-ын дарга М.Энхболд одоогоор чуулганы танхимд орж ирээгүй байна. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан энэ талаар өөрийн цахим хуудсандаа “УИХ-ын даргыг огцруулж болдог хуулийн төслийг хэлэлцэхээр гишүүдийн 57.3 хувийн ирц бүрдээд байна. Харин УИХ-ын дарга орж ирээгүй байна’ хэмээн постолсон бол Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Манай Их хуралд гишүүд нь хурал хаядаг байсан бол одоо гишүүд нь ирчихээд дарга нь хурал хаядаг болж’ гэж өнөөх л ёжтой ч гэмээр гашуун үгээрээ жиргэжээ.

М.Болд

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account