Хотын даргаар “битүү морь” тодорлоо

Хотын даргаар “битүү морь” тодорлоо

Хотын даргаар “битүү морь” тодорлоо

МАН-ын Удирдах зөвлөл нийслэлийн Засаг даргад НИТХ-ын дарга С.Амарсайханы нэрийг дэвшүүлсэн боловч НИТХ-ын хуралдаан дээр заалнаас төлөөлөгч С.Мөнхчулуун өөрийнхөө нэрийг дэвшүүлсэн. Байдал ингэж эргэнэ гэж үнэндээ хэний ч санаанд ороогүй байх. Эхний санал хураалтаар хоёр нэр дэвшигчийн санал тэнцсэн. Улмаар дахин санал хураахад С.Мөнхчулуун нийт төлөөлөгчдийн 55.8 хувийн саналыг авч нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар сонгогдлоо. Ийнхүү МАН-ын удирдах дээд байгууллагын шийдвэр дэмжигдсэнгүй, асуудал өөрөөр эргэв.

Тэрбээр энэ жил 40 нас хүрсэн, Өмнөговь аймгийн угшилтай. 2001 онд одоогийн ШУТИС-ийг механик инженерийн мэргэжлээр төгссөн. Мөн карьер хөөх зорилготой залуусын жишгээр Удирдлагын академи төгссөн. 2009-2010 онд Нийслэлийн Өмчийн харилцааны газарт бүртгэлийн мэргэжилтэн, 2010-2012 онд тус газрын Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын хэлтсийн дарга, 2012-2016 Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан.

Намын ажилд олон жил нэлээд идэвхтэй оролцож ирснийг нь МАН-ын Бага хурлын гишүүн, Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга зэрэг сонгуульд ажлууд гэрчилнэ.  2016 онд МАН-аас нэр дэвшиж, НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. 2016 оны 12 дугаар сараас 2018 оны 12 дугаар сар хүртэл НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажилласан. Тэгвэл өнөөдөр 1 сая 300.000 гаруй хүн амтай их хотын даргаар сонгогдлоо. Одоо Ерөнхий сайд л батламжлах үлдлээ.

НИТХ-ын хуралдаанаар ийм шийдвэр гарна гэж олон хүн зүүдлээгүй. МАН-ын Удирдах зөвлөл нь ч төсөөлөөгүй нь мэдээж. Ямар ч гэсэн нэлээд зохион байгуулалттай “тусгай далд” ажиллагаа явагдсаныг энэхүү “битүү морь”-ийн ялалт харууллаа.

Д.Дорж

cэтгэгдэлүүд
  • АН-ынхан албаар МАН-ыг улам хорлох гэж энэнд саналаа өгсөн байхаа. Үнэн жул, хэлэх ч үг алга. Тэгээд одоо бүгдээрээ сошиалаар муулж байгаа. Хар тамхины наймаачин дүүтэй нтр гээд л. Тэр нь үнэн юм бишүү?

  • yun bituu mori.. bishee….. sanduin hun….

  • ЗАСАГ ДАРГААР БАТЛАГДСАН ДАРУЙДАА НАЛЙХ БАГАНУУРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ТЕХНОЛГИЙН ПАРКУУДЫН АЖЛУУДЫГ УРАГШЛУУЛАХАД ОНЦГОЙ АНХААРВАЛ НИЙСЛЭЛИЙН ТӨВЛӨРӨЛ УТААГ БАГАСГАХАД НЭМЭР БОЛНО ШҮҮ ДЭЭ.
    НЭН ДАРУЙ БАГАНУУР ҮЙЛДВЭРЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ДАРГААР АЖИЛЛАЖ БАЙГАА ЭЛБЭГ САЙХАН ГЭДЭГ НӨХРИЙГ ЗАЙЛУУЛАХГҮЙ БОЛ ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛИЙНХЭЭ УЛМААС ХАМТРАХ ХӨРӨНГӨ ОРУУЛАХ СОНИРХОЛТОЙ НӨХДҮҮДИЙГ ҮРГЭЭЖ ХӨӨГӨӨД БАЙНА АА.
    ДАВААДОРЖ дарга юмуу Ахлах зөвлөх Алтангэрэл нарын нэгнийг нь томилох юм бол ажил сайн явах хандлагатай байна .2 жилийн хугацаанд ажил ер явсангүй

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account