УИХ-ын чуулган дээр Т.Аюурсайхан ноцтой зүйл ярив

УИХ-ын чуулган дээр Т.Аюурсайхан ноцтой зүйл ярив

УИХ-ын чуулган дээр Т.Аюурсайхан ноцтой зүйл ярив

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас нь огцруулах, эсэх асуудлыг хэлэлцээд, санал хураахад хуралдаанд оролцсон 17 гишүүний 8 нь тогтоолын төслийг дэмжсэн, 8 нь дэмжээгүй байна. Харин хүчингүй хуудас нэг гарчээ. Ийнхүү Байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шаардлагагүй гэдэг дүгнэлт гаргасан.

Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж байна. Асуулт, хариултын үеэр гишүүн Т.Аюурсайхан нэрээд ноцтой мэдээлэл хийсэн нь анхаарал татаж байна. Тэрбээр “Олон жилийн турш үргэлжилсэн орд газруудыг эзэмших системүүдийг нураахын тулд бид явж байгаа юм. Ингээд урдаа явж байгаа хэсэг нөхдүүдийг харлуулж гүтгэхийн тулд хуулийн байгууллагуудад ямар нэгэн хэрэгт холбогдуулах юм олж ир гэсэн үүрэг өгсөн. Чингэлтэй дүүргийн Засаг даргаас эхлүүлээд газар олгосон байх ёстой ол гэсэн байна. Тэр ч байтугай УИХ-ын гишүүн миний гэрт хүртэл сонсох, чагнах төхөөрөмж тавьсан байсан. Би хүч хөдөлмөрөөрөө амьдралаа босгосон хүн. Тийм ч учраас зоригтой байгаа юм. МАНАН-гийн гар хөл болсон хуулийн байгууллагынхан маш олон баримтуудыг машин, машинаар нь жалганд аваачиж шатаасан тохиолдол гарсан. Энэ бүгдийг шалгах ёстой” гэж хариуллаа. Харин гишүүн С.Эрдэнэ “Цаашид яах юм. Ингээд хууль санаачлаад албан тушаалтныг огцруулаад байдаг тогтолцоо руу орох юм уу? МАН ганц хүнд бүх бурууг чихээд өнгөрөх гэж байна. Энд сууж байгаа бүх албан тушаалтнууд 60 тэрбумын бүтээгдэхүүнүүд. Та нар бүгдээрээ огцрох ёстой. Тэр ч бүү хэл шударга үнэний туйл Ц.Нямдорж та ч  60 тэрбум болоод МАНАН-гийн гол төлөөлөгч шүү дээ. Та ч огцрох ёстой” гэлээ. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Д.Дорж

сэтгэгдэл үлдээх

Create Account



Log In Your Account