Дотоод ардчиллаа шороотой хутгасан том намууд

Дотоод ардчиллаа шороотой хутгасан том намууд

Дотоод ардчиллаа шороотой хутгасан том намууд

Социализмын үед төрийн дээр нам ноёлдог байлаа. Намын шийдвэр, намын даргын үгийг дагаагүй хүн намаасаа хөөгдөж, ажлаасаа хусагдаж, бүр хүндэрвэл нутаг заагдан цөлөгддөг байв. Харин 1990 оны ардчилсан хувьсгал нам төвтэй төрийг халсан билээ. Гэвч эргээд харахад өнөөх нам маань дахиад л төрийн дээр гарчихаж. Эрх баригч намын бодлого, шийдвэрээр төрийн ажил явдаг болов. Сонгуульд ялсан намын үзэмжээр л боловсон хүчний бодлого шийдэгдэж ирсэн нь Монголын төр байтугаа Монгол Улсын эмгэнэл.

Намын шийдвэрийг сөрсөн хэн боловч гишүүнчлэлээсээ хасагдах эрсдэл АН-д байна, МАН-д ч байна. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахыг дэмжээгүй гэдэг үндэслэлээр АН-ын Үндсэн дүрмийн хороо Ж.Батзанданг намаасаа хөөж, А.Мурат, Л.Болд нарын сонгуульд өрсөлдөх эрхийг 4 жилээр хассан бол МАН ч гэсэн Удирдах зөвлөлөөс гарсан шийдвэрийг дагаагүй том толгойтнууддаа Хяналтын ерөнхий хороогоороо дамжуулан цээрлэл үзүүлдэг болсон. АН-ын Үндсэн дүрмийн хороо, МАН-ын Хяналтын ерөнхий хороо агуулгын хувьд хуучин нийгмийн Намын хянан шалгах хороог санагдуулахгүй байна гэж үү?

МАН-ын Удирдах зөвлөл С.Батболдын оронд нийслэлийн Засаг даргад С.Амарсайханы нэрийг уламжилсан боловч НИТХ дээр асуудал өөрөөр эргэж, төлөөлөгч С.Мөнхчулуун заалнаас нэрээ дэвшүүлж улмаар олонхийн санал авсан. Тэр залуу МАН-ын гишүүн мөртөө МАН-ын нэр дэвшигчтэйгээ өрсөлдсөн нь дарга нарт нь таалагдсангүй. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч түүнийг батламжлах боломжгүй гэдгээ албан ёсоор илэрхийлсэн. Түүгээр ч барахгүй “эсэргүү” С.Мөнхчулууныг намын бодлогыг дагаагүй гэдэг үндэслэлээр МАН-ын гишүүнчлэлээс хасах талаар ярьж байгаа аж. Олон ургальч үзэл бүхий ардчилсан Үндсэн хуультай Монгол Улсад “үлгэр жишээ” хоёр том  улстөрийн хүчинд дотоод ардчилал алга.

Д.Лхагвадорж

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account