АТГ-ын даргыг чөлөөлөх асуудлыг УИХ хэлэлцэнэ

АТГ-ын даргыг чөлөөлөх асуудлыг УИХ хэлэлцэнэ

АТГ-ын даргыг чөлөөлөх асуудлыг УИХ хэлэлцэнэ

2019 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах саналаа УИХ-ын даргад хүргүүлсэн билээ. Тэгвэл өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган эхэлнэ. Ээлжит бус чуулганаар нийтдээ найман асуудал хэлэлцэх бөгөөд өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдаж, харин пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлХувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг тус тус хэлэлцэхээр болжээ. Мөн АН УИХ-д бүлэггүй болох тухай асуудлыг ч шийдвэрлэх бололтой.

Харин ирэх долоо хоногийн чуулганаар Ерөнхийлөгчөөс санал болгосон АТГ-ын дарга, дэд дарга, ЗХЖШ-ын дарга, Улсын Ерөнхий прокурорын орлогчийг огцруулах асуудлыг хэлэлцэх аж.

С.Болд

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account