Н.Назарбаевын огцорсон шалтгаан тодорхой бус байна

Н.Назарбаевын огцорсон шалтгаан тодорхой бус байна

Н.Назарбаевын огцорсон шалтгаан тодорхой бус байна

Казахстаны “Хаан” Нурсултан Назарбаев Төрийн тэргүүний албан тушаалаасаа огцорч байгаагаа өчигдөр телевизийн сувгуудаар мэдэгдсэн. Тэрбээр ард түмэндээ хандаж үг хэлэхдээ “Ийм шийдвэр гаргахад амаргүй байлаа. Би өөрөө Ерөнхийлөгчийн албаа өгөх шийдвэр гаргасан. Манай ард түмэн надад тусгаар тогтносон Казахстан улсын анхны Ерөнхийлөгч болох боломж олгож, 30-аад жил энэ албыг хашлаа” хэмээн тэмдэглэсэн юм. Яг ямар шалтгаанаар чөлөөлөгдөхөөр шийдсэн талаараа 78 настай Ерөнхийлөгч тодорхой хэлээгүй аж.

Н.Назарбаев Ерөнхийлөгчийн албан тушаалаа өгсөн ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх эрхтэйгээс гадна эрх баригч намын тэргүүнээр үлдэх юм. Мөн Үндсэн хуулийн зөвлөлийн гишүүн хэвээр байх аж.

Н.Назарбаев 1990 онд Бүгд Найрамдах Казахстан Улсын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдож 2019 он хүртэл тасралтгүй 29 жил төр барьсан юм. 1993 онд Монгол Улсад айлчилж байлаа. Тэрбээр 2015 оны 4 дүгээр сард 97.7 хувийн саналаар Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон ч ийнхүү хугацаанаасаа өмнө эрх мэдлээсээ татгалзлаа. Түүнийг огцорсноор тус улсад улстөрийн болоод эдийн засгийн томоохон өөрчлөлтүүд гарч эхэлнэ гэж гадаадын ажиглагчид харж байна.

С.Болд

 

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account