Эрүүдэн шүүсэн бичлэгийг УИХ-ын гишүүд үзэж байна

Эрүүдэн шүүсэн бичлэгийг УИХ-ын гишүүд үзэж байна

Эрүүдэн шүүсэн бичлэгийг УИХ-ын гишүүд үзэж байна

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр хаалтаа хийх билээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар С.Зоригийн хэргийг шалгах явцад гүйцэтгэх ажлын журам зөрчиж, яллагдагч нарыг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг УИХ-ын гишүүдэд үзүүлэхийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. Өнөөдөр чуулганаар хэлэлцэх асуудал дууссаны дараа уг бичлэгийг үзэх аж. Гэхдээ Д.Тогтохсүрэн гишүүний горимын саналаар чуулганы нэгдсэн хуралдааны танхимд биш Төрийн ордны А танхимыг сонгохоор болов. Бичлэгийг хаалттай горимоор үзэх учир бичлэг хийх, гар утсаар ярихыг хориглох юм.

Үг хэлсэн гишүүд  хүнийг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэдэг явдал байх ёсгүй гэдэг дээр санал нэг байгаагаа илэрхийлсэн юм. Яг одоо уг бичлэгийг үзэж байна.

С.Болд

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account