Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор нарыг огцрууллаа

Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор нарыг огцрууллаа

Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор нарыг огцрууллаа

С.Зоригийн амь насыг хохироосон хэрэгтэй холбогдуулан иргэдийг эрүүдэн шүүсэн асуудал баримтаар нотлогдсон билээ. Улмаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  УИХ өчигдөр баталсан.

Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Цэвэгмэдийн Зоригийг өөрийнх нь хүсэлтээр Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас нь чөлөөллөө. Мөн Магванноровын Энх-Амгаланг Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалаас нь, Ганбатын Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалаас нь тус тус огцрууллаа. Одоо хариуцлагын асуудал яаж шийдэгдэхийг ард түмэн харах л үлдлээ.

Д.Дорж

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account