Б.Галдаа: Эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн байх гэж бодож байна

Б.Галдаа: Эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн байх гэж бодож байна

Б.Галдаа: Эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн байх гэж бодож байна

Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны даргаар ажиллаж байсан дэд профессор Б.Галдаатай ярилцлаа. Түүний хувьд тус албыг 2002 онд байгуулсан цагаас удирдсан бөгөөд татан буулгахын өмнөх жил чөлөөндөө гарсан юм. 12 жил үйл ажиллагаа явуупсан Мөрдөн байцаах албыг 11 жил удирдсан тэрбээр өдгөө “Улаанбаатар эрдэм” их сургуулийн Нийгмийн ухааны тэнхимийн Хууль, эрх зүйн багшаар ажиллаж байна.
-“Монгол Улсад эрүүдэн шүүлт бодитоор оршиж байна. Тэр бүү хэл, ийм замаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт сэжиглэсэн хоёр хүнд ял тулгасан байна” гэж хэлээд Хууль зүйн сайд уучлалт гуйсан тохиолдол анх удаа гарлаа. Дээрх шалтгааны улмаас хууль хүчний зарим байгууллагын удирдлагыг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр хугацаанаас нь өмнө чөлөөлж, халах эрх зүйн орчныг бүрдүүлчихлээ. Энэ бүхнийг та мэргэжлийн хүний хувьд хэрхэн дүгнэж сууна вэ?
-Өнөөдөр нийгэм бүхлээрээ энэ асуудалд төвлөрч байх шиг байна. Асуултад иргэн, хуульч хүнийхээ хувиар хариулъя. Эрүүдэн шүүлттэй холбоотой ойлголт өнөөдөр ч гэнэт гараад ирсэн юм биш, байж л байсан зүйл шүү. Хүнийг эрүүдэн шүүсэн нь хамгийн эмзэглүүштэй асуудал болж хувирлаа. Хууль зүйн сайд нь уучлалт гуйж байна гэхээр эрүүдэн шүүлт лавтай байжээ гэж дүгнэж сууна. Хуульч төдийгүй хувь хүнийхээ ч зүгээс үзэхэд үнэхээр аймшигтай. Хуулийн байгууллагынхан нь ийм аймшигтай зүйл хийж, 1937 оноос илүү үйл явдал гарсан нь эрүүл ухаантай хүн бүхнийг сэтгэл тайван байх аргагүй болгож байна. Эрүү шүүлтийн хэлбэрээр үгийг нь өөрчлүүлж, өөрсдийнхөө хүсэл сонирхолд нийцүүлэхийн тулд эрүүл мэнд, эрх чөлөөнд нь халдаж байгаа нь хүний эрхийн тухайд олон улсын өмнө хүлээсэн үүргээсээ хол ухарсны шинж. Манай хуулийн байгууллагынхан үүндээ нухацтай дүгнэлт хийх, төр, засгийн зүгээс таслан зогсоох үүднээс нэгдсэн бодлогоор хангах нь зайлшгүй. Цаашдаа энэ асуудлыг шийднэ байх гэж найдаж байна. Ийм нөхцөл байдлыг халах эрх зүйн орчныг бүрдүүлээд төлөвших явцад буюу 2014 оны нэгдүгээр сард энэ ажлыг хариуцсан албыг /УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба/ гэнэтхэн татан буулгачихаж байлаа. Ямар зорилгоор тийм шийдвэр гаргасныг мэдэхгүй. Тухайн үед алба хариуцсан хүний хувиар эрүүдэн шүүлтийн янз бүрийн элементийг таслан зогсоож, олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, эрүүдэн шүүлтийн эсрэг конвенцын заалтыг нутагшуулах талаар нэлээд дуугарч явсан даа.
Мөрдөх албыг байгуулахаас өмнө эрүүдэн шүүлтийн эсрэг эрх зүйн орчин бүр таг байлаа шүү дээ. Эрүү шүүлтийн хэрэгт субьект нь хоёрхон байдаг. Нэг субьект нь эрүүдэн шүүлтийн хэлбэртэй үйл ажиллагаа явуулаад нөгөөх нь ард нь ташуурдаад сууж байх жишээтэй. Үүнээс улбаалаад ҮА63, түүний гурван хүн хуралдаад шийдвэр гаргадаг эрх зүйн шинэ орчныг бий болголоо. Ингэснээр Аюулгүйн зөвлөлийн гурван хүн хуралдаад Улсын Ерөнхий прокурор, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, АТГ-ын удирдлагуудыг чөлөөлдөг байх асуудлыг хууль болгон баталж чадлаа. УИХ-ын гишүүд буюу хууль тогтоогчид ийм байж болно гэж үзсэн юм байлгүй. Ний нуугүй хэлэхэд энэ бол хоёр талтай ойлголт шүү. Үндсэн хуулийн заалт хэвээрээ байгаа. Тэнд дээрх албаны дарга нарыг хугацаатайгаар томилдог юм шүү дээ. Харин эрүүдэн шүүсэн явдалд тэр дарга нарын оролцоо ямар байсныг хэлж мэдэхгүй юм. Хэрвээ оролцоо байсан бол гэм буруугийн асуудлыг нэг тийш шийдсэн цагт ажлаас нь чөлөөлөх байтугай эрүүгийн хариуцлага хүлээлгэх шаардлагатай болно. Хууль тогтоогчид, эрх мэдэл бүхий эрхмүүд их л яарчихлаа. Яахав халуун дээр нь тас цохих гэж байгаа бол зөв. Ийм нөхцөлд би дуу нэгтэй байна. Харин энэ үйл явц цаашдаа хэрхэн өрнөх вэ, магадгүй Үндсэн хуулийн Цэцэд хуульчид хандаж байх шиг байна Үүнийг Цэц хэрхэн шийдэх вэ. Энэ мэтээр хууль санаачилж гаргаад л байвал цаашдаа Үндсэн хуулийн олон заалт алгуураар шимэгдсээр Үндсэн хуулийн үндсэн концепц алдагдах аюултай. Энэ тохиолдолд Монгол Үндсэн хуулиа дээдэлдэг улс мөн эсэх тухай асуудал ч үүснэ. Нэг үгээр, Үндсэн хуулиа хөндсөн хууль болчихов уу гэдэгт би хувьдаа эмзэглэж байгаа. Эрх бүхий хүмүүс нь үүнийг шийднэ биз дээ. Нэгэнт эрх зүйн ийм орчин бүрдүүлчихсэн юм чинь дараачийн ажиллагааг шуурхай явуулах ёстой гэж харж байна. Ингэж байж хууль баталсны үр дүн гарах байх.
-ҮАБЗ ийм их эрх мэдэлтэй болчихоор хууль шүүхийн хараат бус байдалд шууд халдсан явдал боллоо. Тусгай албадын удирдлагыг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр чөлөөлдөг болсноор тэд итгэл үнэмшйлтэйгээр ажлаа хийх боломжгүй болчихлоо гэдэгтэй та санал нийлэх үү?
-Ерөөсөө л тийм шүү дээ. Нэг үйл явцаас болоод хуулийн байгууллагыг бүхэлд нь харлуулж болохгүй. Энэ үйл ажиллагаанд оролцсон, эрүүдэн шүүж, дарамталсан нь хуулийнхан дотор тодорхой, нэр устайгаа байж таарна биз дээ. Шүүгч, прокурор гээд Монголын хуулийн манаанд зогсч байгаа бүх хүн эрүүдэн шүүдэг, гэмт хэрэгтэн, улс төрийн нөлөөнд автчихсан юм биш. Бүгд ийм бол жинхэнэ утгаараа завхарна. Бүх хүнийг хамруулан харлуулж байгаатай би санал нийлэхгүй. Харин тодорхой цөанх хэсэг нь хуулийн байгууллагын нэр хүндийг гутааж байгаа нь үнэн. Тиймээс үүнд ялгавартай хандаж, хуулийн хүрээид шалгахыг нь шалгаж, шүүхийг нь шүүгээд нэг талд нь гаргах бололцоо, гарц байгаа шүү дээ. Нэг асуудал үүсэхээр бүх байгууллагын толгой буруутай гэж үзээд эохиомлоор юмуу эсвэл хийрхлээр хандаж болохгүй. Бодитой хандахгүй бол цаана нь хүний хувь заяа бийг мартаж болохгүй. Ийм байдлаар асуудалд хандвал цаашдаа олон хүн хэлмэгдүүлэхийг үгүйсгэх аргагүй. Тийм учраас хэтэрхий яаран шийдвэр гаргасанд эмзэглээд байгаа юм, энэ бол эвгүй. Гэхдээ эрүүдэн шүүлтээр халхавч хийж хэрхэвч болохгүй ээ. Хүнийг эрүүдэн шүүж байгаа явдал хамгийн шившигтэй зүйл шүү.
-С.Зоригийн хэргийг илрүүлэхийн тулд зарим прокурор, мөрдөн байцаагч үгсч эрүүдэн шүүлт явуулжээ гэж нийгэм ойлгосон. Үүний дүнд баталсан хуулиа ашиглаад Улсын Ерөнхий прокурорыг орлогчтой нь, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг ч мөн чөлөөлчихлөө. Гэтэл хууль хүчний байгууллагын удирдлагуудыг ажлаас чөлөөлөх нь шийтгэл болж чадах уу. Асуудлынхаа гүн рүү оролгүйгээр дарга нарыг нааш цааш болгоод байх нь шийдэл мөн юм уу?
-Шийтгэл ч, шийдэл ч биш. Үүнийг шийтгэл гэж ойлгож болохгүй. Хэрвээ шийдэхээр зүйл гарсан бол тэртэй тэргүй зохих ёсных нь сандал дээр суулгаж таарна. Гэтэл “Удирдлагууд мэдсэн байж таарна, үзсэн харсан байх учиртай буюу ямар нэг байдлаар оролцоотой” гэдэг таамаглалаар хамгийн түрүүнд хариуцлага ярьж байгаа юм болов уу. Ингэхгүй бол доошоо нөлөөлнө, янз бүрийн тоглолт хийх, эсвэл зарим хүний гэм буруугийн асуудлыг шийдчихэж болзошгүй гэж үзсэн учраас л удирдлагуудыг нь өөрчилсөн болов уу гэж харсан. Гэхдээ энэ асуудалд маш нухацтай хандах хэрэггэй. Энэ хүмүүс чинь төрийн өмнө тангараг өргөсөн субьектууд. Хэрвээ л эрүүдэн шүүж, ял тулгасан асуудалд удирдлагууд нь оролцсон бол Монгол Улсын хуулийн байгууллага толгойноосоо ялзарчихсан байжээ гэдгийг харуулна. Гэхдээ хүн бүхэн очоод эрүүдэн шүүхгүй шүү дээ. Тодорхой субьект дарамталж, эрүүдэн шүүж байгаад жигшүүртэй зүйл хийчихэж. “Таныг мэдүүлэг өгөхгүй бол тэгнэ, ингэнэ’ гэх мэтээр сэтгэл санааны дарамт үзүүлж байгаа нь л эрүүдэн шүүлт болно. Сэтгэл санаа байтугай бие махбодийн, цаашлаад эмнэлгийн тусламж хүсэхэд үзүүлэхгүй байх нь ч мөн эрүүдэн шүүлт. Тиймийг нь мэдсээр байж эрүүдэн шүүсэн байна шүү дээ. Гэхдээ энүүхэндээ гэхэд манайд эрүүдэн шүүлтийг хамгаалдаг субьект байдаг. Хуучин ч байсан. Хурал семинарын үөэр хэлж ч байсан. “Зарим хүнтэй хатуу гараар үзэхгүй бол болохгүй шүү дээ” гэж хэлэхийг нь сонсч л явлаа. Ардчилсан нийгэм, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг улсад хуучны ийм арга хэрэглэх, хэргээ өөрөө хүлээсэн бол боллоо, нотоллоо гэдэг хандлагыг сэтгэлгээнээсээ авч хаях ёстой. Шинэ Үндсэн хуулийг баталснаар энэ сэтгэлгээнээсээ салсан гэж үзэж болохоор байгаа. Гэтэл ийм хандлага байгаа учраас л хүмүүсийг эрүүдэн шүүж, дарамтад оруулж “Бид алсан” гэж хэлүүлсэн юм болов уу л гэж хувьдаа бодож байна.
Тийм учраас л энэ хэргийг шийдсэн байх. Ийм нөхцөл байхгүй байхад хэргийг гурван шатны шүүхээр шийдэх буюу тийм урт шалгуурыг даваад гарна гэж байхгүй. Хэргийн тухайд миний ганц эмзэглэдэг зүйл бол дээрх хүмүүсийн өмгөөлөгчид нь хаана явсан юм бэ. Хүмүүсийг тэгж их дарамтад оруулж байхад эрх ашгийг нь хамгаалах ёстой өмгөөлөгч ядахдаа хааччихав гэдэг нь анхаарал татсан. Магадгүй өмгөөлөгч гэх хүмүүс нь ч ташуур өгөөд, хамгаалсан нэр зүүгээд дунд нь гүйж явсныг үгүйсгэх аргагүй. Тиймээс энэ хэргийг маш өргөн хүрээнд шалгах хэрэгтэй. Язгуур үндсээр нь гэдэг шис хоёр тийш нь зааглаж, цэвэрлэж байж жинхэнэ эздийг нь олох хэрэггэй. С.Зоригийн хэрэг гурвын гурван шатны шүүхээр орсон. Бүх шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болчихсон хэрэгт байцаан шийтгэх ажиллагаа явуулж болдоггүй хуулийн заалттай. Тэгэхээр одоо С.Зоригийн хэргийн алуурчин биш эрүүдэн шүүсэн хүмүүст тусдаа ажиллагаа явуулж,тодорхой хүмүүсийг хорьж цагдсан гэж ойлгосон. знэ тухаид учрыг нь олох байх.
-Таныг Мөрдөн байцаах албаны даргаар ажиллаж байхад С.Зоригийн хэрэгтэй холбоотой гомдол ирж байв уу?
-Яг энэ хэрэггэй холбоотойгоор хүний эрх зөрчлөө, эрүүдэн шүүлээ гэх гомдол ирж байгаагүй. Харин өөр чиглэлээр буюу цагдаа, хуулийнхан хүний эрх зөрчлөө, дарамталж мэдүүлэг авлаа гэх мэтээр эрүүдэн шүүлтийн хэргийг цөөнгүй бүртгэж байсан. Хэргийг мөрдөөд цаашаа явуулах гэхээр сугараад сугараад гарчихдаг. “Энэ чинь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч биш гүйцэтгэх ажилтнууд” гээд байдаг. Хэдий эрүүдэн шүүсэн ч хүний биед гэмтэл учруулаагүй бол гараад явчихдаг байсан. Түүний гор одоо гарч байна. Өөгшүүлсээр байгаад иймдээ хүрч байгаа юм. Эрүүдэн шүүж байгаа эсэхийг шалгадаг газар тэртэй тэргүй байхгүй болчихсон. Одоогийн нөхцөлийг харахаар хуулийн байгууллагынхан асуудал гаргавал төөрүүлж шалгана л гэж байгаа. Цагдаа нь АТГ,АТГ нь тагнуул гэх мэтээр прокурор нь харьяалал тогтоодог. Хуулийн дагуу шалгаж цагддаг газар нь байхгүй болчихсон учраастэр. Энэ бол аргаа ядсан хэрэг. Прокурорын мөрдөнг татан буулгасан нь эрүүдэн шүүлт гаарахад хүргэсэн. Энэ хэрэгт дээд байгууллагаас баталсны дагуу газар бүрээс бүрдсэн ажлын хэсэг ажиллаж байсан. Тиймээс ажлын хэсгийн хүрээнд ар гэрийнх нь зүгээс юмуу гомдол, саналаа гаргаж байсан байх. Тухайн үед өнөөдрийн үзүүлээд байгаа шиг“ эрүүдэн шүүлт байхгүй байсан байж магадгүй. Яагаад гэвэл айлгаж цочоодог алба ажиллаж байсан учраас. Ийм асуудал гаргавал Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шалгуулна гэдгээ мэдэж байсан учраас хатуу гараар хандаагүй байж магадгүй гэж бодож байна.
-Ямар шаардлагаар Прокурорын мөрдөнг татан буулгасан тухайд гаргалгаа олж чадсан уу. Улс төрийн нөлөөгөөр буулгасан гэж дүгнэвэл та санал нийлэх үү?
-Шалтгаан нь тодорхойгүй шийдвэр байсан. Ямар ч шалтгаангүй байсан. Тэр бүү хэл, харьяаных нь улсын ерөнхий прокурор хүртэл мэдээгүй байхад гэнэтхэн нэг орой УИХ хуралдаад шийдчихсэн юм шүү дээ. Би ажлаа өгөөд жил л болж байсан, чөлөөндөө гарчихсан байсан юм. Эхнээс нь эцэс хүртэл явсан учраас би үнэхээр эгдүйцсэн. Яасан. Юу болсон гэтэл “УИХ-аас гэнэт л шийдээд манай албыг татан буулгачихлаа гэсэн. Нэг орой л хүмүүс очиж хамгаалалтад аваад албаны байрны хаалга үүдийг түгжээд, ажилтнуудыг гарч орохыг хориглож байгаад бүх эд хогшлыг нь лацдаж ломбодоод тоолоод эхэлсэн’ гэж хэлсэн. Би бодохдоо манай албаныхан нэг л эвгүй зүйл хийчихэж дээ гэж дүгнэсэн. Гэтэл юу байх вэ. Ерөөсөө тийм л сүржин даржин болчихсон нь тэр байж. АТГ-т манай албыг нэгтгэлээ л гэсэн, үнэн хэрэгтээ тийшээ цөөхөн хүн очсон. Бусад нь ажпаа олоод явсан сураг дуулдсан. Анх 28 хүний данстай байсан. Өөр юу ч байхгүй. Сандал ширээ ч үгүй цулгуй байранд очиж байлаа. Цагдаагаас анх гурван сая төгрөг өгч байсныг сайн санадаг. 2002 оны есдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Гэтэл бодоод үз дээ. Гуравхан сая төгрөгөөр 28 хүнийг яаж тэжээж, үйл ажиллагаагаа яаж явуулах вэ. Үүнээс үзэхээр анхнаасаа л дургүйд хүчгүй гэгч болсон. Төр, засгаас асуудлыгтэгш шийдээгүй. Осолтгүй л, УИХ-аас тогтоол гаргаад Засгийн газарт хариуцуулаад өгчихсөн ч өгдөг хангамж гэх юмгүй. Ерөөсөө л ажиллах орчин нөхцөлийг бүрэн хангаагүй. Нэгэнт хуулиар оноосон юм хойно бид Нийслэлийн Прокурорын газарт хэдүүлээ суугаад ажпаа явуулж эхэлсэн. Тухайн үед Улсын Ерөнхий прокурорт нэг л зүйлийг хэлсэн. “Би өөрөө хүнээ авна, хуучин ажиллаж байсан нэг ч хүн авахгүй’л гэсэн. Прокурор болохоор Улсын Ерөнхий прокурорт өргөдөл өгсөн 100 гаруй хүнээс 18-ыг сонгож авсан. Би ч өөрөө муухай ааштай хүн, тэд ч хуулийнхантай тэмцэх хүмүүс. Аливааг даваад гарах итгэл үнэмшилтэй хүмүүс байх ёстой л гэж үзсэн. Ингээд ажилласан, сүүлийн таван жил энэ албаны хувьд хамгийн оргил үе нь байсан. Хуулийнхан айж эмээдэг байгууллагатай байсан юм шүү. Эхний үед тоодоггүй байсан бол сүүлдээ хаа, хаанаа жигдэрч байсан юм. Манай алба хаагчдыг хөдөө ажиллахад цагдаагаас унаа хөсгөөр дэмждэг болчихсон байсан юм. Юу ч үгүй эхэлж байсан бол бүрэн камержуулсан системтэй, мэдээллийн дотоод сүлжээтэй, цалин хөлсийг улсын прокурорын бүтцэд тусад нь УИХ-аас баталж өгдөг, бие даасан байдлыг нь хангасан, боловсон хүчнийхээ асуудлыг шийдэх боломжийг хуулиар олгочихсон учраастогтолцоо, үйл ажиллагааны хувьд ид жигдэрсэн үед нь татан буулгачихсан юм. Намайг ажлаа хүлээлгэж өгснөөс нэг жилийн дараа л татан буулгасан. Улс төрийн зорилгоор татан буулгав уу. Ерөөсөө эрүүдэн шүүлтийг чөлөөтэй болгохын тулд энэ албыг татан буулгая гэдэг мэдээлэл дээд хүмүүст очсон юм болов уу гэж боддог. Тухайн үед би хэлж байсан. “Энэ албыг улс төрийн зорилгоор татан буулгасан бол эцэст нь нийгэмд тэсрэлт үүснэ шүү, аюултай” гэж. Одоо тэсэрч байгаа нь энэ. Хяналтын систем алдагдсан, түүнийг шалгадаг системийг нь татан буулгачихсан нөхцөлд хэцүү, эвгүй болчихож байгаа юм. Олон улсын өмнө хүлээсэн үүргээсээ Монгол ухарсан. НҮБ-ын тусгай илтгэгч манай улсад ирэх юм гэсэн. Энэ асуудлыг нэлээд хөндөж таарна. Эрүүдэн шүүлттэй тэмцэх статуст энэ хэрэг хар толбо суулгана.
-Мөрдөн байцаах албыг татан буулгаснаас хойш цагдааг цагдах, шүүхийг шүүх үүргийг хэн хүлээх нь тодорхойгүй явж ирсэн. Хэдийгээр АТГ-т албыг нэгтгэсэн ч энэ байгууллагын үндсэн чиг үүрэг нь авлига, албан тушаалын хэрэгтэй тэмцэх. Өнгөрсөн хугацаанд АТГ Прокурорын мөрдөнгийн үүргийг гүйцэтгэж чадсан уу? 
-Албан тушаал, авлига дагасан хэргээ эрх биш харьяаллынх болохоор хөөцөлдөж байгаа байх. Бусад шүүгч, прокурор, тагнуулын ажилтан, цагдаа, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч гэсэн тусгай субьектын хэргийг АТГ шалгахгүй. ЦЕГ-т тусгайлсан хэлтэс байгуулсан л гэдэг. Үнэн хэрэгтээ намайг байхад хуулийнхантай холбоотой 300-400 хэрэг бүртгэдэг байлаа. Прокурорын мөрдөнг татан буулгаснаас хойш энэ тоо эрс буурсан. Тухайн үед би “Манай хуулийнхан хуулиа маш сайн сахиулдаг болжээ, тийм учраас хэрэг ч гарахаа больж, мөн сайхан байна шүү” гэж шоглож хэлж байлаа. Одоо хэргийн тоо буурсан он жилүүдэд цаад нөхцөл байдал ямар байсан нь харагдах л гээд байгаа нь энэ шүү дээ. Мөрдөн байцаах албыг татан буулгасан нь том алдаа болсон.
-УЕП-ын дэргэд 2002 онд Мөрдөн байцаах албыг байгуулсан. Тухайн үед ийм алба байгуулах шаардлагыг та “Нийгмийн захиалга” гэж тодорхойлсон байдаг. Ийм албатай болохоос өмнө хуулийнхантай холбоотой гомдол санал хэр их гардаг байв. Танай алба бий болсноор жилд хэчнээн хэрэг шалгаж байв?
-Тоо баримтыг нарийн санахгүй байна. Гэхдээ энэ албыг байгуулахаас өмнө хуулийнхантай холбоотой хэргийг шүүхээр шийдэж байсан тохиолдол нэг ч байгаагүй. Алба байгуулахэд бид анх 18 хэрэг хүлээж авсан. Олон жил түдгэлзүүлчихсэн, эсвэл хүний эрүүл мэндтэй холбоотой, авлигын, тэр бүү хэл, хүн амины ч хэрэг байсан. Үүнээс юу харж болох вэ гэхээр хуулийнхантай холбоотой асуудлыг нэг тийш болгох, шийдэх явдал үнэхээр зогсонги байдалд орчихсон байсан гэсэн үг. Дарга цэргээ ч юмуу, мэргэжил нэгт нөхдөө шалгахад төвөгтэй. Тиймээс энэ албыг олон түмний шаардлагын үндсэн дээр байгуулсан юм. “Цагдаа, шүүх, прокурорыг шалгадаг эзэн байдаггүй юм байна, нийгэмд ийм орон зай үүсчихлээ, үүнийг шалгадаг байгууллагатай болооч’ гэдэг асуудлыг олон нийт ярьж хэлж, хууль тогтоогчдын чихэнд хүргэсэн хэрэг л дээ. Дээрээс нь тухайн үед ажиллаж байсан Ерөнхий прокурор нь ч хүч нэмсэн байх. Одоогийн Хууль зүйн сайд Ц.Нямдорж тэр үед мөн сайдаар ажиллаж байсан байх шүү. Энэ хүмүүсийн зүгээс ийм алба байх ёстой гэж үзсэнээр Прокурорын мөрдөнг байгуулсан байдаг.
-Ийм албатай байхад хуулийнхантай холбоотой шалгасан, шүүсэн хэргийн тоо харьцангуй нэмэгдсэн баримт байдаг. Эдгээрээс мөрдөгч, прокурортой холбоотой нь давуу байв уу эсвэл цагдаа нартай холбоотой гомдол их байв уу?
-Бүтэц, бүрэлдэхүүн гээд дандаа эрх ашгийг нь хөнддөг учраас цагдаагийн ажилтнуудын хэрэг дийлэнх нь байсан. Шүүх, прокуророос жилдээ 50-60, тэр хэмжээний шүүгч, тагнуулаас 20 гаруй ажилтан, бусад нь цагдаагийнхан байсан. Сүүлдээ хэргийн тоо нэмэгдсэн. Нэгэнт ийм алба ажиллаж байгаа учраас иргэдийн зүгээс ч гомдол мэдээллээ гаргах нөхцөл бүрдэж байсан юм. ХЭҮК-оос “Эрүүдэн шүүлтийг шалгадаг газар байхгүй, эзэнгүй болчихож” гэж байсан. “Энэ бол хүний эрхэд маш том эмгэнэл бий болголоо” л гэж дүгнэсэн шүү дээ. Миний зүгээс энэ албыг сэргээж, нээлттэй болгох талаар энд тэнд илтгэл тавьж л байсан. Хууль санаачлагчдын сонорт төдийлөн хүрдэггүй юү эсвэл хүсдэггүй байсан уу мэдэхгүй юм.
-2002 онд энэ албыг нийгмийн шаардлагаар байгуулсан. Татан буулгасан хугацаанд ямар хэрэгтэй байсан нь одоо тодорхой харагдаж байна. Тэгэхээр Прокурорын мөрдөнг байгуулах нийгмийн захиалга өнөөдөр эргээд бий болсон юм биш үү?
-2014 оны нэгдүгээр сард татан буулгаснаас хойш 5-6 жил болчихжээ. Ийм богинохон хугацаанд хууль, цагдаагийнхантай холбоотой гомдол өч төчнөөн гарлаа. Гэтэл эдгээр хэргийг хэн, хаана шалгаад буруутай эсэхийг тоггоосон нь тодорхойгүй өнгөрөөд байна. Гэтэл зөв бурууг нь шалгаад хар, цагааныг дэнслэх ёстой биз дээ. Эцсийн дүндээ эдгээрийг шалгаж байсан Мөрдөх албаны орон зай эзгүйрсний л бодит жишээ. Тиймээс хууль санаачлагчид үүнд анхаарал хандуулах цаг болсон. Чухам хаана, яаж байгуулахыг хэлж мэдэхгүй юм. Ямар ч байсан тусгай субьектыг шалгадаг асуудлыг шинээр авч үзэхгүй бол ийм байдал цаашдаа давтагдана. Нөхцөл байдлыг бодитой харж, асуудлыг шийдэх хэрэгтэй. Хүч хүрдэг бол би санаачлаад явахсан. Энэ албыг сэргээх эсэх нь хууль санаачлагчдын л шийдэх асуудал. Хэрвээ улстөрчдөд хүсэл зориг байвал хуульдаа өөрчлөлт оруулаад эргэн сэргээхэд асуудалгүй. Үгүй бол өөр хувилбар ч байж болно. Заавал энэ алба ч биш, тусгай субьектыг шалгаж цагддаг тогтолцоо ямар нэг байдлаар байх ёстой биз дээ. Эзэнгүй орон зай гаргачихаад тонгочуулаад байж болохгүй ээ. Тусгай субьектын ажил хэцүү. Гэхдээ ийм байна гээд зориуд санаатайгаар хүнийг хэлмэгдүүлэн эрүүдэн шүүж байгаа бол өөр хэрэг шүү дээ. Тиймээс хууль санаачлагчид бодох л байх. Би нэг уулзалтын үеэр УИХ-ын нэг гишүүнд энэ талаар хэлсэн, сонсоод л явсан.
-2015 онд Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг сэргээх саналыг УИХ-д оруулж ирсэнч унагаасан. Үүнээс үзэхэд цагдааг цагдаж, шүүхийг шүүлгэхгүй байх сонирхол улстөрчдөд байдаг юм биш үү?
-Надад ч бас тэгж бодогдоод байдаг юм. Ийм албатай байхаас айж цочоод байх шаардлагагүй, байх л ёстой юм. Байж болох хамгийн бага зардлаар ажиллаж байсан алба шүү дээ. Эхэн үедээ хоёрхон автомашинтай, жилдээ 230 орчим сая төгрөгөөр л ажиллаж, амьдарч байлаа. Сүүлд төсөв өссөөр 700 орчим саяд хүрсэн. Цалин, томилолт, ус, цахилгаан гээд л таарчихдаг байсан. Бусад газар шиг илүүчлэх зүйлгүй байсан. УИХ-аас төсөв хөрөнгийг нь өгөөд жигдэрчихсэн. Томилолтын мөнгө тун бага байсан. Энэ тухайд ганцхан жишээ хэлэхэд, хэргийн баримт цуглуулах ажлаар өвөл явсан манай мөрдөгч хавар үстэй хувцастай хөлсөө гоожуулчихаад орж ирж байлаа. Бүтэн гурван сар гаруйн хугацаанд явсан байгаа биз. Бидэнд ирж очоод байх зардал төсөв бага. Би эндээс “тийшээ яв” гээд даалгаад байдаг. Ар гэрийнхэн нь хүнээ асуухаар хооронд нь утсаар яриулаад болгочихдог байлаа /инээв/. Эсэн мэнд ажпаа хийгээд явааг нь дуулгаж байгаа нь тэр. Энэ чинь маш хүнд нөхцөл байхгүй юу. Авлига, цагдаа, тагнуул, гүйцэтгэх албаныхан шиг гартаа ганц бороохойгүй л хүмүүс шүү дээ. Гэхдээ азаар аюул тулгарч байсангүй дээ.
-Орчин нөхцөл хүнд хэцүүгээс гадна танайхан дандаа хуулийнхантай нүүр тулдаг. Хуулийн хүрээнд өөрийгөө хэрхэн хамгаалахаа мэддэг хүмүүсийн үнэн мөнийг олох гэж явсан. Тиймээс танай мөрдөгчдөд болон танд ямар нэгэн дарамт шахалт ирдэг байв уу, улстөрчид төдийгүй , хууль хүчний байгууллагын удирдлагын зүгээс?
-Манайхан дарамтлуулж явсан, үнэн. “Бид мэргэжлийн хүмүүстэй ажиллаж байгаа, тэднээс мэдлэгээр давуу, ёс зүйн хувьд илүү. Биеэ барьдаг, тэвчээртэй байж ард нь гарна” гэж би залуучууддаа хэлдэг байлаа. Тухайн үед манай залуучуудыг өдөж хоргоох, элдвээр уур уцаарыг нь хүргэх явдал гардаг л байсан. Гагцхүү энэ бүхнийг давж гарах чадалтай хүн энэ албанд ажиллах ёстой гэсэн байр суурийг л барьж ажилладаг байсан даа. Энэ байр суурьтаа ч хатуу зогссон. “Тийм ч учраас Прокурорын мөрдөнгийнхөн тэгсэн, ингэсэн” гэх аливаа мэдээлэлд манай залуус өртөж байгаагүй. Аливаа зүйл хоёр талтай, хар цагааны аль нэгт очиж тунадгаас хойш “танай хүмүүс шалгаж өгөхгүй, буруу зөрүү байдлаар хэрэгт татаж байна” гэх гомдол гаралгүй яах вэ. Хуулийнхныг зөв ажил хийж байна гээд инээгээд угтах хүн ховор шүү дээ. Тиймээс бид юу ч болсон үндсэн чиг шугамаа л барьж ажилладаг байсан. Элдэв зүйл байсныг нуухгүй. “Тэр албаныхан дуудвал битгий очоорой” гэдэг. Тэр бүү хэл, шалгаж лавлах гээд очихоор төөрүүлээд хөдөө хүртэл явуулчихдаг байсан. Ажил тасалдуулж, мөрдөн байцаалтад санаатайгаар саад учруулах гэж байна шүү дээ. Ийм оролдлого бишгүй. Энэ бүхнийг тэсээд гарсан. Тэр ч байтугай манай мөрдөгчдийг ажлаа хийгээд явж байхад орон нутгийн цагдаагийн дарга нар “Орж ирж рапорт өгсөнгүй, чи цагдаагийн формтой учраас ямар гомдлын мөрөөр юу хийж яваагаа надад мэдээлэх ёстой” гэдэг. Дарамтад оруулах гэж байгаа хандлага байхгүй юу. Гэхдээ эв зүйгээ ололцоод л явдаг байсан.
-Цагдаа хүчнийхэн элдэв хэрэгт холбогддог. Тэр бүү хэл, хар тамхи хилээр зөөвөрлөлөө гэж хүртэл дуулдсан. Албан тушаалаа ашиглаж бусдын биед халдах, хэл амаар доромжлох нь бараг энгийн үзэгдэл болсон гэх юм. Энгийн иргэн халаглаж хүлээж авдаг, харин та хэрхэн хүлээж авдаг вэ?
-Би ч бас энгийн иргэн шүү дээ /инээв/. Бид хууль сахиулах л үүрэгтэй болохоос илүү зүйлийг иргэдээс хүсч, шаардах ёсгүй. Хууль шүүхийн өмнө хүн бүр эрх тэгш байна. Магадгүй чи миний дарга байсан ч хууль шүүхийн өмнө яг л адилхан эрхтэй байх ёстой. Хуулиар олгосон эрх мэдлээ хувийн сонирхлоор, бусдын нөлөөнд автан буруугаар ашиглах эрх хэнд ч байхгүй. Хуулийн дагуу л бол хорихоо хориод, гаргахаа гаргаад явах хэрэгтэй. Шийдэхгүй удаад байгаа хэргүүдийг жаахан “алхуулъя” л даа. Нэг том хэргийг үнэн бодитоор шийдчихвэл төрд ажиллаж байгаа хүмүүс их даруулгатай болно. Айж эмээх сэтгэлтэй болно, хамаа замбараагүй байж болохгүй гээд ядахдаа өөртөө дүгнэлт хийж, буруу юм хийхээс өөрийгөө сэрэмжлүүлдэг болно. Гэтэл ингэхгүй байна. Эхлэхдээ нэг их сүр дуулиан болчихоод таг чиг хэдэн жил болсноо сонгууль болохоор гаргаад ирдэг. Улс төрийн шиж чанартай болоод хувирчихсан. Тийм л учраас хуулийн байгууллага улс төрөөс хараат бусаар ажлаа хийдэг болох цаг болсон. Ингэж байж Монгол Улсад шударга ёс тогтож, хууль дээдлэх зарчим хэрэгжинэ. Энэ цагт хууль шүүхийн өмнө иргэн бүр эрх тэгш байх, шударга шүүхээр шүүлгэх боломж бүрэн хангагдана. Нэг их сүр дуулиан болж хэн нэгнийг хорилоо, баривчиллаа л гэдэг, маргааш нь гаргаад тавьчихдаг. Энэ юу болж байна вэ, тоглолт хийгээд байгаа юм уу. Амралтын өдөр байсан ч баривчилж л байдаг. Энэ мэтэд ойлголцоод явах хэрэгтэй. Хуульд цаг нарыг хатуу тогтоосон ч гарц байж болно, амралтын өдөр гэдэг утгаараа байлгаж болно. Энэ хэрэгт ч гэсэн ийм зүйл их гарна. Хорих цагдах шаардлага үүснэ, энэ бүрт ойлголцоод явах нь зүйтэй. Нуулгүй хэлэхэд, бид нэг үе хорьж, цагдахаараа айлгадаг байлаа шүү дээ. “Хорино, цагдана” гэчихээр өнөөх нь хэлснийх нь дагуу байцаалт өгөөд гадуур байхыг хичээдэг. Одоо цаг үе, хуулийн шаардлага өөр болсон. Дураараа хандахаас аль болох болгоомжлох ёстой юм.
-Таныг ид ажиллаж байхад улс төрөөс, улстөрчдөөс хэр их дарамт ирж байв. Өнөөгийн хуулийнхан улс төрөөс хараат бусаар ажлаа хийж чадаж байна уу?
-Хараат бусаар ажлаа хийж чаддаг байлгүй л гэж найдаж байна. Арай бүгд хараат байдалд орчихоогүй байлгүй. Тодорхой тохиолдолд хараат байдалд орчихжээ гэж дүгнэх үе гарна. Иргэний хувьд ч, мэргэжлийн хүний хувьд ч “Энэ ч нэг л сонин болоод явчихлаа даа” гэж бодох үе байна. Жишээлбэл, хамгийн анх С.Зоригийн хэргийг илрүүллээ гэхэд л ийм сэтгэгдэл төрж байсан юм даг. Ямар амархан илэрчихэв гэж бодсон шүү. Аюултай нь хориход ял эдэлж байгаа гэмт хэрэгтнээр гэрч татсан нь хамгийн том эмгэнэл. Хамгийн хар бараан зүйл эндээс гардаг. Хуулийн байгууллага тэр гэмт хэрэгтнийг худалдаад авчихаж байгаа байхгүй, юу. “Чи ийм юм хий, чамд ийм хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлнэ” гэх мэтээр. Б.Содномдаржааг хэргээ хүлээ гэж дарамтлаад байгаа биз дээ. Цаана нь ингэж хэл гэж даалгавар, захиалга өгсөн байж таарна биз. Хэн нэгэн хуулийн ажилтан эсвэл нэг эрх мэдэлтэн байна гэсэн үг. Эрх мэдэлтэй хүн зөвшөөрөл олгоогүй байтлаа ялтан шоронд өрөө хэсээд чөлөөтэй явж байна гэж юу байх вэ.
-“Удаан хугацаанд мөрдсөнөөр илрүүллээ” гэж зарлаад гурван хүнд ял оноосон. Гэтэл бүх хүний анхаарлын төвд орчихсон хэргийг эрүүдэн шүүх маягаар шийдсэн гэж бодохоор жирийн иргэдэд хуулийнхан хэрхэн ханддаг вэ гэдэг асуулт гарч ирнэ. Харамсалтай нь, энэ явдлаас үүдэлтэйгээр хууль шүүхэд итгэх итгэл алдарч байх шиг. Та энэ тухайд юу хэлэх вэ?
-Намайг бухимдуулаад байгаа гол асуудал л энэ юм. С.Зоригийн хэргийг ингэж шийдсэн нь Монголын хуулийн байгууллагын нэр төрийг харлууллаа. Гэхдээ энд нэг зүйлийг зориуд онцолж хэлэхэд, нэг асуудлаас болоод Монголын хууль шүүхийн бүх байгууллагыг ийм мэтээр ойлгож, харлуулж хэрхэвч болохгүй, ялгамжтай хандах учиртай юм шүү. Хамгийн ноцтой зүйл бол ард түмний итгэл алдрах явдал. Ард түмэн төрдөө, хуульдаа итгэхээ больчихвол хүссэн нь дураараа авирлах нөхцөл бүрдэнэ. Захын хуульчийг бүгд эрүүдэн шүүгч гэж нэрлээд байвал сайхан санагдах уу. Ид ажлаа хийж байгаа нь байтугай, насаараа энэ салбарт ажиллаад чөлөөндөө суусан над мэтийн хүний яс янгинаж байгаа байхгүй юу. Ингэж хэлүүлэх нь шившигтэй хэрэг. Нөгөө талдаа ард түмэн ч зөв ойлгох хэрэгтэй. Эрүүдэн шүүж ял тулгасан нь хэн бэ гэдгийг олж тогтоохыг шаардах учиртай болохоос Монголын хуулийн байгууллага ялзарчихжээ гэж хандвал Монгол Улс хуульгүй болно. Хууль шүүхэд итгэх итгэл, хүндэтгэл алга болно. Нэр хүнд нь бүр мөсөн унана. Ийм нөхцөлд хуульд, хуулийн ажилтнуудад хууль ёсоор нь хүндэтгэлтэй хандах эрхэм чанар алга болно. Энэ тохиолдолд нөхцөл байдал улам дордоно.
 -Хууль зүйн сайд нь эрүүдэн шүүжээ гэж зарласан учраас С.Зоригийн хэрэгт ял сонссон хүмүүсийг суллах байх. Энэ үйл явц хэрхэн өрнөх вэ?
-Хэдийгээр эрүүдэн шүүж ял тулгасан гэсэн ч энэ хүмүүс хэдэн жил суучихсан, ялтан болчихсон. Ялтнуудыг чөлөөлөхийн тулд гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох л асуудал байгаа юм. Эхний ээлжид гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байж цааш явна. Түүнийг хэн, хэрхэн шийдэх юм. Улсын Дээд шүүхээс шинэ нөхцөл байдлаар дүгнэлт бичиж, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичсэнээр шийдэх байх. Түүнээс наана гарц байхгүй. Шинэ нөхцөл байдлаар авч үзээд зохих шийдвэрийг гаргах байх. Үүний дараа цагаатгах болон хохирол арилгах асуудлыг хөндөж таарах болов уу. Гэхдээ энэ бүхнийг ингэж шийдсэнээр хуулийн байгууллагын нэр хүнд сэргэчихгүй. Үйл ажиллагаа нь л харагдана. Үүний дараагаар жинхэнэ эздийг тогтоох ажпыг нэн тэргүүнд анхаарах хэрэгтэй. Үүний цаана улс төрийн хожил хийх гэсэн эсвэл энэ хэрэгт ажилласнаараа нэр төр олох гэсэн, том хэрэг илрүүлж баатар болох гэсэн хандлага байхыг үгүйсгэхгүй. Цаашид хуулийн байгууллагын явуулах үйл ажиллагаа хуулийн дагуу байх эсэхээс бүх зүйл хамаарна.
-Шинэ нөхцөл байдлаар С.Зоригийн хэрэгт ажиллах шаардлага үүсч байна гэлээ. Гэтэл хууль, шүүхийн дарга нарын бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө чөлөөлчихсөн. Цаашдаа шинээр томилсон хүмүүсийг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр хугацаанаас нь өмнө чөлөөлөхгүй гэх баталгаагүй. Хуулийнхан энэ хэргийг шинэ нөхцөл байдлаар авч үзээд, итгэл үнэмшилтэйгээ шийдвэр гаргаж чадах богс уу?
-Үйлчилж байгаа хуулиг мөрдөх шаардлагатай, захирагдах ёстой. Хуульдаа тааруулахын тулд хууль санаачлаад, өөрчлөөд бут цохиод байвал Монголд хууль үлдэх үү, ийм хэврэг болгож болохгүй. Ялангуяа Үндсэн хуульд хугацааг нь заагаад өгчихсөн байхад. Гэмт хэрэг хийснийг нотлоогүй ч “Магадгүй” гэдэг үндэслэлээр нааш цааш болгоод байвал айдасгүй ажилладаг хүн олдохгүй. Бүрэн эрхийнхээ хугацаанд ажлаа бүрэн дүүрэн хийх итгэл үнэмшилтэй байх хэрэгтэй. Ажил хийх бололцоо, эрхийг нь эдлүүлэх нөхцөлийг маш сайн бүрдүүлж өгөх хэрэгтэй. Хэзээ ч халагдаж магадгүй гэдэг сэтгэхүйгээр хэн, ямар ажил хийх вэ. Ажлаа өг гэж шахахаасаа илүү орчин нөхцөл, техник хэрэгслийг нь гадна, дотноос авчраад өг л дөө. Наад зах нь авдаг цалингаас нь авахуулаад эдийн засгийн орчин бүрдүүлээд, өгчих. Элдэв нөлөөнд өртөхгүй байх боломжоор бүрэн дүүрэн хангачих л даа. Хүнээ бодож байж ажлаа хийлгэнэ, үр дүн хүлээнэ биз дээ. Үүний тулд эрх зүйн орчныг нь зөв зохицуулж түүнийг нь чанад сахиулах учиртай юм.
-Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг УЕП-ын орлогч болон дэд прокурортой нь ажлаас нь чөлөөлчихлөө. АТГ-ын дарга нар ч ажил үүргээ хэвийн явуулах нөхцөлгүй болчихсон. Хуулийн байгууллагын удирдлагуудыг ингэж нэг дор солих нь ямар үр дагавартай вэ, ажил цалгардахаас авахуулаад асуудал үүсдэг л байх даа?
 -Ямар олиг байх вэ. Монгол Улсын прокурорын байгууллага гэж нэг цул систем байна. Удирдлагуудыг нь аваад хаячихаар дотоодод нь янз бүрийн нөхцөл үүсч л байгаа байх. Энэ хоморгонд өртчихвий гэж бодохоос авахуулаад айдасгүй хүнгүй болно. Үүнээс гарах гарц бол шинэ удирдлагуудаа зөв хуваарилах, томилсон хүмүүс нь ямар байхаас бүх зүйл шалтгаална. Гэхдээ хуулийнхны хийдэг ажил тов тодорхой байдаг. Дээрээс сигнал хүлээж байдаг юм биш. Удирдлагуудыг нь чөлөөлснөөр ажил цалгардах байдал гарч болохгүй. Харин удирдлагаар хангадаг механизм нь тодорхой байх учиртай юм. Цаашдаа үүнийгээ шийдэж, хуулийнхныг айдас хүйдсээс нь салгах байлгүй дээ. Хуулийн тогтолцоог хэт шууруулбал хэлмэгдэлд хүргэнэ. Хуулийн байгууллагын толгойд ямар хүмүүсийг гаргах вэ гэдэг юу юунаас илүү чухал. Хараат бусаар, хуульд захирагдаж ажиллах хүнээр багаа бүрдүүлбэл ард нь гарна, ингэж байж л үнэн чанар нь танигдана. Гагцхүү үүнд өөр ашиг сонирхол орчихвол давхар хэлмэгдэл бий болно. Үүнээс л болгоомжлох хэрэгтэй. Миний бодож байгаагаар С.Зоригийн хэргийн гүйцэтгэгч илрэх болсон баймаар. 20 гаруй жил болчихож байхад учир зүй нь олдмоор. Одоо өрнөж буй дуулиан шуугианы ганц олзуурхууштай нь, ял оноосон хүмүүсийг эрүүдэн шүүсэн нь ил болохоор жинхэнэ эздийг илрүүлэх боломж гарч ирэхийг үгүйсгэхгүй. Ямар зорилгоор ийм аюул бий болгочихов гэдгийн цаана нэг зангилаа байна гэсэн үг биз. Үүнийг тайлах. хэрэгтэй. Тэр цагт бүх зүйл тодорхой болно. Ингэхгүйгээр хуучин явдаг аргаараа л явбал хэдэн хүнийг эрүүдэн шүүлээ ч ялаа эдлээд гараад явчихна. Хуулийн байгууллагын толгойд шинээр очих хүмүүс үүнд тун болгоомжтой бөгөөд бодолтой хандах хэрэгтэй.
-Бичлэгт гарснаар Б.Содномдаржаагийн өрөөнд хоёр хүн орж дарамталдаг. Нэг нь хэргийн сэжигтэн Ц.Амгаланбаатар, нөгөөх нь хүн  амины хэрэгтэй И гэгч байсан. Хууль зүйн сайдын тайлбарласнаар Б.Содномдаржааг дарамталж, эрүү шүүлтэд оруулсныхаа төлөө тэр хүн эрх чөлөөтэй болсон гэсэн.
-Хууль зүйн сайд үнэн хэлсэн байх. Хэрэг шийдэхэд дэмжлэг үзүүлсэн, илчилсэн хүмүүсийг ялаас чөлөөлдөг, хөнгөлөлт үзүүлдэг эрх зүйн орчинтой болчихсон. Гэтэл үүнд дөрөөлж хэн нэгнийг эвгүй байдалд оруулахгүй гэх газаргүй. Өөрсдөө юмнаас гарахын тулдхэн нэгнийг зольж магадгүй. Хамгийн гайхаш төрүүлж байгаа нь, эрүүдэн шүүж ял тулгасан гээд байгаа С.Зоригийн хэргийг одоо ямар субьект, хэрхэн шалгах нь сонин байна. Хуулийн байгууллагынхан бүгд ажлын хэсэгт нь орчихсон яваа шүү дээ. Ийм нөхцөлд ямар хүнээр шалгуулж ард нь гарах вэ. Бүгдийг нь халж, сольж байгаад шинэ хүмүүсээр шалгуулна гэхэд Монголын хуулийн байгууллагад нөөц байхгүй. Нөгөө талаас энэ хэрэгт мэдлэг чадвартайгаас гадна ёс зүйтэй, элдэв нөлөөнд автахааргүй сэтгэлгээтэй хүмүүс ажиллах учиртай юм. Өнөөх л улс тэрийн нөлөөнд автчихсан нөхөр яваад орчихвол дахиад шинэ хэлмэгдэл үүсгэхгүй гэх баталгаагүй, аюул нь үүнд байгаа юм. Энэ хэргийн ард гарахын тулд сайтар бодож, зөв зохицуулалт хийх хэрэгтэй. ҮАБЗ-ийн гурван гишүүн энэ хэргийг илрүүлэх тухайд санал нэгдсэн гэж ойлгосон. Гагцхүү хэрэг илрүүлэх нэрийн дор улс төрийн тоглолт хийж байна гэж олон нийт хардахыг үгүйсгэхгүй. Тиймээс долоо хэмжиж, нэг огтолж байж цэгцэнд оруулах хэрэгтэй.
М.Өнөржаргал
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account