Ц.Нямдорж: С.Зоригийн хэрэгтнүүдийг суллуулах саналыг прокурор гаргаач

Ц.Нямдорж: С.Зоригийн хэрэгтнүүдийг суллуулах саналыг прокурор гаргаач

Ц.Нямдорж: С.Зоригийн хэрэгтнүүдийг суллуулах саналыг прокурор гаргаач

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Яг одоо С.Зоригийн хэргийг шалгах УИХ-ын Түр хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хэлсэн үгэндээ “С.Зоригийн хэргийг шалгах ажлын хэсгийн Түр  хороо зөвхөн энэ хэргийг шийдвэрлэнэ. Хууль яаж зөрчсөн бэ, яаж эрүүдэн шүүсэн бэ, яаж хилсээр хэрэг хүлээлгэсэн бэ гэдгийг шалгах л хороо шүү дээ. Эрүүдэн шүүсэн нь үнэн, хуурамчаар материал бүрдүүлсэн  нь үнэн, хэлмэгдүүлсэн нь үнэн. Үүнээс аймшигтай юм байх уу? 1937 оны бүх аргыг хэрэглсэн, буудахаас бусад. Содномдаржаа, Чимгээ нарын ар гэрийг нь хүртэл дарамтанд оруулсан. Гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Ийм аймшигтай юм байж болох уу? Ерөнхий прокурор эсэргүүцэл бичээд Дээд шүүх хуралдаад энэ 2 хүнийг суллах боломж байгаа. Даанч наана нь саад болоод байна. Прокурор нь Дээд шүүхэд саналаа хурдан тавиач ээ. Уг нь хуулиараа бол гэмгүй хүнийг нэг минут ч саатуулж болдоггүй. Цаг хугацааны хувьд өнөөдөр ч гэсэн сулламаар байгаа юм. Амгаланбаатар яагаад тэгж мэдүүлсэн, яаж яргалуулсан талаараа өргөдөл бариад л явж байна. 3 шатны шүүхийн шийдвэр гарсан гээд хуулийнхан юм ярихгүй байна. Яахлаараа 2 хүн гэсэн мөртөө 4 болчихдог юм бэ гэхээр хариулт байхгүй. Ном журмаараа цэвэрхэн хийсэн юм уу? Тэгсэн бол яагаад айлын хашаанд цогцос аваачиж хаясан юм гэхээр хариулт байхгүй. Бүгд хариулт байхгүй. Өнөөдөр хуулийнханд ямар ч хариулт алга” гэлээ.

УИХ-ын гишүүн О.Содбилэг ч үнэхээр тэр 2 хүн буруугүй юм  бол суллах талын арга хэмжээ авах ёстой гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

С.Болд 

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account