Хэнтийн нөхөн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх нэр дэвшинэ

Хэнтийн нөхөн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх нэр дэвшинэ

Хэнтийн нөхөн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх нэр дэвшинэ

-МАXН-аас Н.Энхбаяр өрсөлдөнө-

Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль ирэх 6 дугаар сарын 30-нд товлогдсон. Уг сонгуульд том, жижиг намууд нэлээдгүй ач холбогдол өгч байгаа нь илт. Юутай ч маш өрсөлдөөнтэй “тулаан” болох нь одооноос мэдрэгдэж байна. Хамгийн түрүүнд АН нэр дэвшигчээ зарлав. Тэр бол Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатар. Түүнийг нутаг усандаа нөлөөтэй гэдгээр нь АН онцлов бололтой.

МАН-ын Бага хурал хуралдаж нөхөн сонгуульд оролцох нь зүйтэй гэж үзсэн. Улмаар холбогдох  бичиг баримтаа өнөөдөр СЕХ-д хүргүүлэх аж.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн ярьснаар бол МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нэрийг дэвшүүлэх сонирхол давамгайлж байгаа бололтой. У.Хүрэлсүхийн хувьд Хэнтий аймгийн харьяат. Дээр нь эрх баригч намын дарга, Засгийн газрын тэргүүн хүн. Мөн улстөрчдийн рейтингийг тогтоох судалгаагаар байнга 1-2 дугаар эгнээнд орж ирж байгаа. Түүний нэр хүнд ер нь тогтвортой байна. Энэ мэт эерэг хандлагад тулгуурлаад нэр дэвшихэд алдах нь юу л бол. Хэрэв өөрөө нэр дэвшихээс татгалзвал зугатааж, айсан нэр зүүнэ. Улмаар нэр хүндэд нь тийм ч сайнаар нөлөөлөхгүй. Нөгөө талаас намын удирдах дээд байгууллага асуудлыг шийднэ гээд өөр хүнд ацаглах боломж бий. Гэхдээ л намын дарга хүний хувьд энэ нь хэр зохимжтой вэ гэдэг асуудал гарч ирж таарна. Тэгэхээр эрх баригч намын шийдвэрээс илүү У.Хүрэлсүхийн өөрийнх байр суурьнаас асуудал шалтгаалах болоод байна.

МАХН-ын хувьд Н.Энхбаяр нэр дэвших нь аль оны өмнө гарсан шийдвэр. Рейтингийн хувьд бас л дээгүүр байгаа. Нөгөө талаас сонгогчдын дунд “МАН, АН-аас салах цаг болсон. Өөр хүчинд итгэл хүлээлгэе” гэдэг уур амьсгал давамгайлбал хэцүү. Үүнд Н.Энхбаяр, МАХН хоёр хамгийн их итгэж, гол пиараа тийш нь хандуулах нь мэдээж. Гэхдээ МАН-аас У.Хүрэлсүх нэр дэвшвэл Н.Энхбаяр санаархалаа орхиж С.Ганбаатарыг өөрийнхөө оронд илгээж мэдэх юм. Гэхдээ л МАХН-ын уяж байгаа “морь” нь Н.Энхбаяр л байх болов уу.

Хэнтийн нөхөн сонгуульд ХҮН, “Үнэн ба Зөв нам” гэгчлэн жижиг намууд ч горилох санаатай байгаа. ХҮН-ын хувьд зөв хүнээ олж сонгоод, зөв ажиллаж чадвал ялдаггүй юм аа гэхэд гайгүй үр дүн үзүүлнэ. “Үнэн ба Зөв” гэдэг намын тухайд мөнгөтэй хүний дэмжлэг дээр реклам, сурталчилгааг тогтвортой хийж байгаа.

Хамгийн  сонирхолтой нь “Буянгийн” Жаргалсайхан, Л.Гүндалай нар ч зүтгээд үзэх санаатайгаа нуугаагүй. Тэдний хувьд Хэнтийчүүдийн дэмжлэгийг аваад гараад ирнэ гэж яг одоогоор төсөөлөхөд хэцүү. Юутай ч урд өмнөх нөхөн сонгуулиудаас хамгаагүй сонирхолтой, өрсөлдөөнтэй тулаан Хэнтийд хүлээж байна. Намуудын, улстөрчдийн рейтингийг тодорхойлох бодит боломж учраас аргагүй биз ээ.

Д.Лхагвадорж 

cэтгэгдэлүүд
  • гол өрсөлдөөн Хүрэлсүх, Энхбаяр хоёрын дунд л болох байх

  • бараг гарчих юм биш шүү. гэхдээ пиараа сайн хийх хэрэгтэй дээ

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account