З.Дашдаваа: Олон сая төгрөгөөр тансагладаг байдлыг шалгана

З.Дашдаваа: Олон сая төгрөгөөр тансагладаг байдлыг шалгана

З.Дашдаваа: Олон сая төгрөгөөр тансагладаг байдлыг шалгана

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар АТГ-ын удирдлагуудыг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, АТГ-ын даргад нэр дэвшсэн З.Дашдаваа, дэд даргад нэр дэвшсэн  Ж.Батсайхан нарыг томилохыг дэмжив.  АТГ-ын шинэ удирдлагуудын томилгоог маргааш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэх юм.

АТГ-ын даргад нэр дэвшигч З.Дашдаваа гишүүдийн асуултад хариулахдаа “Хууль бусаар баяжих асуудлыг иргэдийн мэдээлэл дээр тулгуурлаж шалгана. Өнөөдрийн нөхцөлд албан тушаалтнуудын орлогын мэдээллийг нь аваад байгаа. Зарлагыг нь авахгүй байгаа. 1 сая төгрөгийн цалинтай байж 5 сая төгрөгийн хэрэгцээтэй бийлэгжүү байдлыг шалгана. Энэ бүхнийг иргэдийн мэдээлэл, бусад эх сурвалжаар олж авна. Иймэрхүү байдлаар ажиллана гэж бодож байна’ гэлээ.

С.Болд

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account