Зандраагийн Дашдавааг АТГ-ын даргаар томиллоо

Зандраагийн Дашдавааг АТГ-ын даргаар томиллоо

Зандраагийн Дашдавааг АТГ-ын даргаар томиллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар АТГ-ын дарга, дэд даргыг томилох асуудлыг хэлэлцлээ. Улмаар гишүүдийн олонхийн саналаар Зандраагийн Дашдавааг АТГ-ын даргаар, Жанжаагийн Батсайханыг АТГ-ын дэд даргаар томиллоо.

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ “Монголын ард түмэн та бүхнийг горьдлогын нүдээр харж байна. Одоо л нэг төр нь төр шиг эмхэлж цэгцрээсэй гэж хүсч байна. Албан тушаалтан, мөнгөтэй  хүмүүст хууль үйлчилдэггүй, ард түмэнд хатуу ханддаг байдлыг өөрчлөөсэй гэж харж байгаа юм. Та бүхнийг улстөрөөс ангид зөвхөн хуульд захирагдаж ажиллана гэдэгт найдаж байна” гээд УИХ-ын гишүүдийн өмнөөс амжилт хүсэв.

Б.Болд

сэтгэгдэл үлдээх

Create Account



Log In Your Account