Хуримтлагдсан 600.000 адууны ширийг эргэлтэд оруулна  

Хуримтлагдсан 600.000 адууны ширийг эргэлтэд оруулна  

Хуримтлагдсан 600.000 адууны ширийг эргэлтэд оруулна  

Засгийн газар өнөөдөр буюу 2019 оны 05 дугаар сарын 12-нд хуралдлаа. Улмаар сүүлийн үед иргэдийн зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулаад буй  “Эмээлт” захад хуримтлагдаад байгаа боловсруулаагүй адууны ширний стандартад нийцсэн хэсэг, дэл, сүүлийг дотоодын боловсруулах үйлдвэрүүдийн хэрэгцээг хангах хэмжээнд худалдан борлуулах боломж бүрдүүлэхийг сайд Ч.Улаанд үүрэг болгов.

  Харин стандарт хангаагүй ширийг Хөдөө аж ахуйн биржээр бүртгэлжүүлэн дэл сүүлгүйгээр арилжаалах боллоо. Биржээр арилжсан адууны ширийг экспортлох үед хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын болон Гаалийн ерөнхий газрын дарга нарт үүрэг болголоо.

  Өнөөдрийн байдлаар түүхий эдийн “Эмээлт” захад 600 мянган ширхэг адууны шир хуримтлагдаад байна. Энэ нь дотоодын үйлдвэрүүд гар аргаар төхөөрөх үед гарсан эсгэлтийн гэмтэлтэй шир авдаггүй, механик гэмтэлтэй ширийг үйлдвэрийн аргаар боловсруулах технологи дутмаг зэрэгтэй холбоотой юм. Тухайлбал 100 ширхэг адууны ширний 80 гаруй нь механик гэмтэлтэй байдаг гэсэн судалгаа ч гарчээ.

Ширийг экспортод гаргавал  дэл, сүүлтэй нэг ширний үнэ одоо байгаа 10-12 мянган төгрөгнөөс 45-50 мянга болж өсөх боломжтой гэж тооцоолж байна. Малын түүхий эд экспортлогчдын холбоо боловсруулаагүй, бэлэн байгаа адууны ширийг экспортод гаргах хүсэлтээ сүүлийн хоёр жил дараалан ХХААХҮЯ-нд ирүүлж байжээ.  Манай улс жилд 300-350 мянган адууны шир бэлддэг бөгөөд 30-40 мянган ширээр төрөл бүрийн гутал үйлдвэрлэдэг байна.

cэтгэгдэлүүд
  • 600 мянгаар цугласан ширийг аль эрт шийдээд гаргачихгүй харалган төрийн нөгөө бодлого нь хаана явна вэ? ийм байхад хөгжил зах зээл энэ тэрээ яриад яах вэ ? дээ цаг хугацааны хувьд үнэр орж эхэллээ энэ нөхцөл байдал дээр нь янз бүрийн эх оронч нэр барьсан хөдөлгөөн нэртэнүүд мэргжлийн хяналтынхан ам хамараа л ажиллуулдаг сошиалынхон дарамтлах ажилтай шантаажлах зугаагаа гаргах бусдийг үймүүлэх хүмүүст л аз завшаан болж байгаа бололтой ийм мэдрэмжгүй төр байх гэж бидний шийдээгүй байсан алдааг цаад хятадууд чинь тэнэг биш яаж хүлээж авах бол хог болхоос нь өмнө хоол болгочихгүй дээ наад хилээ хаах нээх юуг хэдийд гаргах гаргахгүйгээ шийдэж чадахгүй бол тодорхой хувь хэмжээг нь хувийн хэвшлийн оролцоотойгоор хийж байгаачээ та нар чадахгүй 30 жил болсон шүүдээ

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account