Гаваагийн Батхүү Төрийн ордонд таалал төгслөө

Гаваагийн Батхүү Төрийн ордонд таалал төгслөө

Гаваагийн Батхүү Төрийн ордонд таалал төгслөө

Гаваагийн Батхүү өнөөдөр Төрийн ордонд таалал төгсчээ. Эх сурвалжийн мэдээлснээр түүний зүрх нь гэнэт хаагдаж шат руу унасан аж. Г.Батхүү нь 1983 онд Авто засварын заводын Их засварын цехэд засварчин, мастер, 1983-1987 онд Авто засварын үйлдвэрийн нэгдэлд хэлтсийн дарга, 1987-1991 онд Тээврийн яаманд БХЗГ-т ахлах мэргэжилтэн, 1991-1996 онд “Шунхлай” ХХК-ийн ерөнхий захирал, 1996-1999 онд Дэд бүтцийн хөгжлийн яаманд Зам тээврийн газрын дарга, 1999- 2000 онд Дэд бүтцийн хөгжлийн сайд, 2000-2002 онд “Инфра структур” ХХК-ийн захирал, 2002-2004 онд “АПУ” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2004-2008 онд УИХ-ын гишүүн, 2004-2006 онд Зам тээвэр, аялал жуулчлалын сайд, 2008-2012 онд УИХ-ын гишүүн, 2008-2012 онд УИХ-ын дэд даргаар тус тус ажиллаж байсан юм. Харин 2012 оны сонгуульд өрсөлдөж, улмаар МАН-ын нэр дэвшигч С.Чинзоригт 6000 орчим хүний саналаар ялагдсан ч шүүхийн шийдвэрээр УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байв. Мөн 2019 оны 4 дүрээр сарын 8-нд АН-ын дэд даргаар томилогдон ажиллаж байв.

Тэрбээр 2006 онд Монгол Улсын Манлай уяач цол хүртсэн манай алдартай уяачдын нэг байлаа. Түүний хурдан хүлгүүд Төрийн наадамд олон жил торгон жолоогоо өргүүлсэн юм.

С.Болд

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account