Нөөцийн махны оочер 1990-ээд оныг санагдуулж байна

Нөөцийн махны оочер 1990-ээд оныг санагдуулж байна

Нөөцийн махны оочер 1990-ээд оныг санагдуулж байна

Нөөцийн мах худалдаанд гараад сар гаруй болж байгаа ч эрэлт ихтэй байна. Хүнсний зах дээр худалдаалж буй үхрийн мах 13000-16000, хонины мах 9800-10000 төгрөгийн үнэтэй. Харин нөөцийн махны хувьд, үхрийн ястай мах 7200, хониных 6000, ямааных 5500 төгрөгөөр зарагдаж байна. Тэгэхээр иргэд хямд үнэтэй мах руу хошуурах нь дамжиггүй.

Жуковын талбай л гэхэд энэ сарын 18-19-ний амралтын өдрүүдэд нөөцийн маханд дугаарласан иргэдийн хөлд дарагдаж өнжлөө. Өөрийнгөө Нансалмаа гэж танилцуулсан 70 орчим насны эмээ “Манайх энд байдаг. Өглөө 10 цагт ирсэн ч мах авч чадсангүй. Тэтгэврийн бид яаж өндөр үнэтэй мах авч дийлэх билээ дээ. Аргагүйн эрхэнд хямд үнэтэй мах авах санаатай л ингэж оочерлож байна” гэлээ. Өдрийн 12 цаг болж байхад эмээ махаа авч чадаагүй байлаа. Нөөцийн махны худалдаа 1990-ээд оныг өөрийн эрхгүй санагдуулж байна.

Б.Бат

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account