Н.Номтойбаяр: У.Хүрэлсүхтэй хэрэлдэж муудалцаагүй

Н.Номтойбаяр: У.Хүрэлсүхтэй хэрэлдэж муудалцаагүй

Н.Номтойбаяр: У.Хүрэлсүхтэй хэрэлдэж муудалцаагүй

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр намын дарга У.Хүрэлсүхэд согтуугаар агсам тавьжээ. Энэ нь МАК-ийн нэртэй холбогдож байдаг Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замын асуудал УИХ-аар хэлэлцэж эхлэхтэй зэрэгцээд Засгийн газар буцаагаад татчихсан. Мөн “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах Үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг тэр өдөр нь болсон Засгийн газрын хуралдаанаар эгүүлэн татахаар шийдсэнтэй холбоотой гэдгийг гишүүд ярьж байв. “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд Хөрөнгийн бирж, Төрийн банк зэрэг төрийн өмчтэй 23 аж ахуйн нэгжийг бүрэн хувьчлах, “Мэдээлэл холбооны сүлжээ”, “Хөдөө аж ахуйн бирж”, “Монгол шуудан”, “МИАТ” зэргийн төрийн өмчийн хувийг бууруулахаар оруулаад байжээ. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар энд бичээд баймааргүй үг хэрэглэн хэрэлдсэн байгаа юм. Юутай ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх Н.Номтойбаярын дайралтад “..Хуц” гэсэн үгээр хариу барьжээ. Тэдний хэрүүл удааширвал юундаа ч хүрч мэдэхээр болсон тул Н.Номтойбаярыг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хурал болж байсан танхимаас авч гарсан байна. Ингэснээр баасан гаригийн үдэш болсон хэрүүл өндөрлөжээ” гэгчлэн бичжээ.
Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ үүнийг үгүйсгэсэн байна. Тэрбээр “Хурал болгон дээр маргах зүйл байдаг. Гэхдээ сонинд бичсэн шиг тийм зүйл болоогүй” гэлээ.
Б.Бат

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account