Д.Амарбаясгалан: Ш.Раднаасэд бид хоёрын дунд яс хаяж байна

Д.Амарбаясгалан: Ш.Раднаасэд бид хоёрын дунд яс хаяж байна

Д.Амарбаясгалан: Ш.Раднаасэд бид хоёрын дунд яс хаяж байна

МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж намын нэр хүндэд цөв суулгасан гэдэг үндэслэлээр УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт хариуцлага тооцох тогтоол баталсан билээ. Уг тогтоолоор бол мань хоёр гишүүн сүүлийн 5 жил МАН-аас нэр дэвших эрхгүй болж байгаа юм. Энэхүү улстөрийн хориг арга хэмжээг хоёр гишүүн эсэргүүцэж тус тусдаа мэдэгдэл хийцгээсэн.

Ялангуяа Ш.Раднаасэд гишүүн ихэд бухимдаж намаасаа гарах өргөдлөө тэр даруй өгөх нь тэр. Тэрбээр Говь-Алтай аймгийг надаас салгах гэсэн арга гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн хийж байгаа ажил хэмээсэн юм. Үнэндээ ч Д.Амарбаясгалангийн сүүлийн үед Алтай нутагтаа хандаж зохион байгуулах элдэв арга хэмжээ эрс эрчимжиж байгаа. Тэгэхээр Ш.Раднаасэд гишүүнд хардах шалтгаан байгаа юм. Гэхдээ Хяналтын ерөнхий хорооны тогтоол гардаг өдөр намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нар эзгүй байжээ. Тэгээд ч Д.Амарбаясгалан “Намын генсекийнхээ хувьд Говь-Алтайд ажиллаж байгаа. Түүнээс биш Ш.Раднаасэд гишүүний тойргийг булаацалдсан зүйл байхгүй. Биднийг зориуд хагалах оролдлого хийж, яс хаяж байна” хэмээн тайлбарлажээ.

Хамгийн гол нь МАН-ын Удирдах зөвлөл болоод УИХ дахь МАН-ын бүлэг намынхаа хяналтын байгууллагын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлэв. Ш.Раднаасэд гишүүний өргөдлийг ч хүлээж авахгүй гэнэ. Одоо тэгэхээр алдаатай шийдвэр гаргасан гэдгээрээ Хяналтын ерөнхий хороо хариуцлага хүлээх үү гэдэг асуудал босч ирээд байна.

Д.Дорж

cэтгэгдэлүүд
  • МАН дотроо эв нэгдэлтэй байх ёстой шүү

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account