АН: Г.Батхүүгийн үхэл гадны нөлөөтэй нь тодорхой болж байна 

АН: Г.Батхүүгийн үхэл гадны нөлөөтэй нь тодорхой болж байна 

АН: Г.Батхүүгийн үхэл гадны нөлөөтэй нь тодорхой болж байна 

Ж.Батзандан намаасаа хөөгдөж, Л.Болд намаа жийснээс болоод УИХ дахь АН-ын бүлэг тарж зөвлөлийн хэлбэрээр ажиллаж байгаа. Өнөөдөр тус зөвлөл хуралдаж УИХ өөрөө тарах шийдвэр гаргах ёстой гэж үзэж, шаардлага гаргажээ. Мөн УИХ-ын гишүүн асан, АН-ын дэд даргаар томилогдон ажиллаж байсан Г.Батхүүгийн амь нас хохирсон хэргийг шалгуулахаар Олон улсын парламентын холбоонд хүсэлт гаргахыг  УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаас албан ёсоор хүсч мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд “Шүүх эмнэлгийн урьдчилсан дүгнэлт, хэрэгт авагдсан нотлох баримт, хэрэгт хамаарал бүхий хүмүүсийн олон нийтэд хандсан мэдэгдлээс үзэхэд өнөөдрийн байдлаар, Г.Батхүү агсан гадны нөлөөгөөр өндрөөс унасан гэмтлээр амь хохирсон нь тодорхой болж байна. Парламентад суудалтай, улс төрийн сөрөг хүчний намын дэд дарга Төрийн өндөржүүлсэн тусгай хамгаалалт бүхий Засгийн газрын ордонд амь насаа алдаад даруй 10 гаруй хоног өнгөрөөд байхад, Хууль хяналтын байгууллага тухайн хэргийг мөрдөж байна гэхээс өөр мэдээлэл албан ёсоор өгөөгүй байна. Төр нийгэм, улс төрийн зүтгэлтэн ийнхүү амь насаа алдсан нь анхны тохиолдол биш бөгөөд Санжаасүрэнгийн Зориг агсны хэрэг өнөөдөр хүртэл улс төр, хууль эрх зүйн маргааныг дагуулсан хэвээр байна. Бидэнд өмнөх алдаа сургамжаа үнэлэн цэгнэж дахин давтагдахаас сэргийлэх зүй ёсны шаардлага тулгарч байна. Тухайн хэргийг эхнээс нь улс төрийн болон бусад аливаа нөлөөллөөс ангид байлгах, энэ чиглэлээр арвин туршлагатай олон улсын байгууллагын арга зүй, техник технологийн илүү өргөн боломжийг манай хууль хяналтын байгууллагын ажилд ашиглах, хөндлөнгөөс хянуулах шаардлагатай. Тиймээс эл хэрүүдийг илрүүлэхэд ОУПХ-оор дамжуулан олон улсын холбогдох мэргэжлийн байгууллагын туслалцаа, дэмжлэгийг зохих журмын дагуу авах, хамтран ажиллах ёстой гэж УИХ дахь Ардчилсан намын Зөвлөл үзэж байна. Энэ сарын 27-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган болж байгаа тул уг асуудлыг тус холбоонд албан ёсоор танилцуулах, нааштай шийдвэрлүүлэх, цаг хугацааны хувьд болон агуулга, хэлбэрийн хувьд хамгийн тохиромжтой нөхцөл бүрдсэн байна. Иймд Таныг УИХ дахь Монголын парламентын бүлгэмийн гүйцэтгэх хорооны даргын хувьд, дээрх асуудлаар ОУПХ-нд цаг алдалгүй хандаж, асуудлыг нэн яаралтай шийдвэрлүүлэх талаар зохих арга хэмжээ авахыг УИХ дахь Ардчилсан намын Зөвлөлөөс хүсэж байна”  гэгчлэн дурджээ.

С.Болд

cэтгэгдэлүүд
  • ийм өндөржүүлсэн хамгаалалтай хяналийн систем хамгаалалтын албан хаагчидтай өчнөөн камертай газар хүн нас бараад тогтоож чадахгүй бол монголын цагдаа тагнуул больдоо үнэнээ хэлээд гадаад оронд хандаад ажлаа өгцгөөдөө

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account